Travel Hub Mongolia
Цасан оргилтой уулын бэлд бэлчиж буй цагаан морь, хол гэрүүд
Өвөрхангай аймгийн сүлд

Өвөрхангай аймаг

Талбай
62,895км²
Хүн ам (2020)
116,732
Аймгийн төв
Арвайхээр
Улаанбаатараас
430км
Сумын тоо
19
Дундаж өндөршил
1,700м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 101314, малын тоо толгой 2010600. Ямааны тоогоор улсад гуравдугаарт оржээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 105 багтай. Өвөрхангай аймаг нь 1931 онд байгуулагджээ. Улаанбаатараас 430 километр зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны салбар уулс, өмнө хэсгээр нь Алтайн нурууны салбар уулстай, нутаг дэвсгэр нь хангай, тал хээр, говийн бүсэд хуваагдана.

Хужиртын халуун рашаанаас гадна Бүрд, Бат-Өлзий, Хархорин, Хужирт суманд нийт 20 гаруй жуулчны бааз ажилладаг. Хархорин хотын орчмын түүх‎эн байгууламж, түүхт газрууд, д‎элхийн өв Орхоны хөндийн дурсгалт зэрэг нь нийт 121967 га газрыг ‎эзлэн оршиж байна. Эн‎э газар нутаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын нутагт хамаарах бөгөөд соёлын дурсгалт газрын ангиллаар 2004 онд д‎элхийн өвд бүртг‎эгдсэн.

Тус аймагт Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд, Ордубалык буюу Хар балгас, Хархорин хотын туурь, Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Дойт толгойн ордны туурь, Хутаг уулын булш, Талын дөрвөлжин дэх эртний хотын туурь, Хар бондгорын эртний хотын туурь, Баянголын амны эртний хотын туурь, Мэлхийт толгойн ордны туурь, Захын булгийн хэрэмний туурь, Гүмбийн дэнжийн буган хөшөө, Нарийний амны дөрвөлжин булш, Мэлхий чулуун дурсгал, Майхан толгойн Хүннүгийн булш, Ар бөөрөгийн эртний булшууд, Хужиртын амны ордны туурь, Орхоны хөндий дэх эртний булш, Ширээт уулын буган чулуу, Шанхын хийд, Шунхлай уулын булш зэрэг түүх соёлын ул мөр бүхий газрууд их байдаг.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

Ойролцоох газрууд