Travel Hub Mongolia
Нуурын эрэг дээрх хоёр монгол гэр ба бэлчиж буй морьд
Хөвсгөл аймгийн сүлд

Хөвсгөл аймаг

Талбай
100,629км²
Хүн ам (2020)
135,095
Аймгийн төв
Мөрөн
Сумын тоо
23
Дундаж өндөршил
1,850м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 114926, малын тоо толгой 3101300. Монгол улсын 2010 оны хүн амын болон малын тооллогын дүнгээр улсад тэргүүлжээ. Үүний дотор 312400 үхэр, 1274000 ямаа, 1363900 толгой хонь тоолуулж тус бүрт нь нэгдүгээрт оржээ. Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой.

Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд далайн төвшнөөс дээш 1283 метр өндөрт оршино.

Мөрөн хот нь төвийн бүсийг өрнөд бүстэй холбох авто замын зангилаа, худалдаа эдийн засгийн томоохон хот юм. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 76.9 хувийг халх, 13.7 хувийг дархад, 5.2 хувийг хотгойд ястан эзэлдэг. Мөн цөөн тооны буриад, дөрвөд, урианхай, цаатан, өөлд иргэд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

Ойролцоох газрууд