Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Өмнөговь аймгийн сүлд

Өмнөговь аймаг

Талбай
165,380км²
Хүн ам (2020)
69,187
Аймгийн төв
Даланзадгад
Улаанбаатараас
553км
Сумын тоо
15
Дундаж өндөршил
1,340м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас 553 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 61314, малын тоо толгой 1014300. Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 83800 тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ.

Алдарт Говь гурван сайхан уул, Борзон, Галба, Зээмэг, Заг, Сүүж гэх мэт олон зуун километр өргөн их говиудтай. Хамгийн дулаан бүсүүдийн нэг, мөн Монгол орны хамгийн их салхилдаг газар. Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг.

Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учраас 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн “Цагаан эрэг”-ийн бааз хүртэл 2000 километр замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн зөөдөг байжээ. 1954 онд 57 машинтай Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан. 1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.