Travel Hub Mongolia
Бүгийн цав — зураг 1

Бүгийн цав

Байгалийн үзэсгэлэнт газар · Өмнөговь аймаг

Зураг: touristinfocenter.mn
Бүгийн цав — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Хэрмэнцаваас хойш 50 километрт байдаг Үлэг гүрвэлийн чулуужсан олдвороор баялаг нутаг. 70-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан яс их олддог бөгөөд хөрсөн дээр нь ил хэвтэж байдаг. Тэдгээр ил хэвтэх яснуудыг эвлүүлэн ямар нэгэн үлэг гүрвэлийн араг ясыг сэргээх боломжгүй ч тэртээ эрт галавын үеийн дэлхий ертөнцийг эргэн сануулах мэт гэрч болон үлджээ. Эндээс олдсон махан идэшт Тарбозаврын араг яс Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Өмнөговь аймаг
Сум, дүүрэг
Булган сум

Өмнөговь аймаг дахь бусад байгалийн газар