Байгаль
Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.
Ургамал
Монгол орны мод, бут, эмийн болон хүнсний ургамал, мөөгний тухай нийтлэлүүд.
Нийтлэлүүд (72)
Алтайн сонгино
Алтан гагнуур
Алтан хундага
Аньс
Асганы бөөрөлзгөнө
Башир цэцэг
Бургас
Буриад хонинзажлуур- Буурал гандбадраа
- Буурал цагаандэмэг
Бэр цэцэг
Вансэмбэрүү- Гацуур
Гишүүнэ- Говийн ганга
- Гогод буюу анхил сонгино
Гоньд
Гоо юлд
Гүзээлзгэнэ
Гүргэм шар намуу
Далантүрүү- Долоогоно
- Дэрвээн хазаар өвс
Жодоо
Заг мод
Зүүнгарын гоёо - улаан гоёо- Их шүүдэргэнэ
- Мангир
- Могой тарна
- Мойл
- Мөөг
- Мэхээр
Намгийн дүндэггарав
Нохойн хошуу- Нэрс
Одой сараана
Ойн нарс
Сибирь шимтэглэй
Сөд өвс- Таана
Тавансалаа- Тайжийн жинс
- Тарваган шийр
Тоорой мод- Тууш хонхлой
- Улаалзгана
- Улиангар мод
- Улиас мод
Үхрийн нүд - хар улаагана- Халгай
- Халиар
Хамхуул бударгана- Хар мод
- Харгана өвс
- Хармаг жимс
- Хонгорзалаа
Хус мод- Хуш мод
Хүнсний мөөгнүүд- Цагаан мөөг
Цагаан уул буюу ул өвс
Цахилдаг- Цомцогт баавар цэцэг
- Цувраа банбай
- Цулхир өвс
Цээнэ цэцэг- Чага мөөг- хусны онгил
Чацаргана- Чихэр өвс
- Шинэс мод
Яргуй
Товч мэдээлэл (19)
19 ургамал
Бөхөгөр хаварсал
Ишний уг нь тэвгэн навчтай, 5-20 см өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал юм. Цэцэг нь ягаан өнгөтэй, 3-5 цэцэг ишний үзүүрт шүхэр баг цэцэг үүсгэнэ. Орхон голын эргийн чийглэг нуга, нугархаг энгэрээр ургадаг эмийн ургамал.

Гоохгор сухай
Tamarix gracillis Wild

Зүрхэн гүүн хөх
Нарийн мөлхөө үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Цэцэг хөх цэнхэр, хоёр уруултай, ургахдаа үзүүрийн болон дунд хэсгийн чагтан навчны өврөөс хоёроороо гарна. Ойт хээрийн бүслүүрт уулархаг ба хээржүү хажуу, голын эрэг ба шугуй, сөөгөн ширэнгэ, ойн захад ургана. Эмийн ургамал.

Каринтийн мөнгөн дэгд
Каринтийн мөнгөн дэгд: 5-25 см өндөр нэг наст өвслөг ургамал. Цэцэг цэнхэр, хүрзэрхүү хэлбэртэй. Чийглэг нутгаар ургана. Газрын дээрх биеийг шар өвчин, эмийн хордлогод ууна. Бэлчээр тэжээлийн ургамал.

Молдав шимэлдэг
Тансаг үнэртэй нэг наст ургамал. Цэцэг нь хөх цэнхэр хоёр уруултай ургамал. Голын хөндий сайр садаргаар ургана. Газрын дээрх биеийг шээс хаагдах, цус тогтоох, шар усыг хатаах, ходоодноос цус гарах, чийг бам өвчний үед хэрэглэнэ. Бэлчээр тэжээлийн ургамал.
Монгол догар
Монгол орны ховор зүйл ургамлын тоонд монгол догар багтдаг. 60 см хүртэл өндөр ургадаг сөөг юм. Монгол догар нь Монголын “Улаан ном”-ын жагсаалтанд ордог бөгөөд ургадаг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтдаг. Гэвч сүүлийн жилүүдэд БНХАУ руу их хэмжээгээр түүж гаргаж, түймэрт өртсөнөөс улам ховордсоор байна. Монгол догар нь модожсон, нумарч өндийсөн улаавтар саарал найлзууртай. Бор ногоон навчтай, хурц цэнхэр цэцэгтэй ургамал юм.

Намуу цэцэг
Хурган засаа, намуу шар цэцэг, шархны шар гэх мэтчилэн нэрлэдэг. Уулын хээрийн бүслүүрт хайргархаг газар ургадаг. Шар усыг хөөх, халууныг арилгах, толгой хагарах, судал шөрмөс гэмтэхэд хэрэглэвэл нэн тустай. Мөн намуу цэцгийг үргүйдлээс хамгаалдаг гэж үздэг.

Нумраа хунчир
Хүчирхэг голлосон үндэстэй, 25-40 см өндөр ургадаг, олон наст буурцагтан ургамал. Цэцэг улаан ягаан, хөх ягаан өнгөтэй. Чулуурхаг, хайргархаг хээржүү хажуу, нуга цайдамд ургадаг. Эмийн ба бэлчээрийн ургамал.

Одой хайлаас
Ulmus Pumila L., Мон: Тарваган хайлаас, Хайлс

Олон цэцэгт сухай
Tamarix ramosissima Ldb

Сибирь мийнхумс
Модлог урт бүдүүн үндэслэг иштэй, 40-100 см өндөр, олон наст өвслөг ургамал. Хөх цэнхэр том гоёмсог, цэцэгтэй, сайхан үнэртэй тул тарималжуулан хот суурингуудийн ногоон байгууламжинд ашиглабал зохимжтой. Хөл газрын ургамал.

Тэхийн шээг - хос шивүүрт улаагана
Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод Монгол, Халх голын орчим, Дундговийн Адаацаг сумын нутагт хад чулуутай уулын энгэр, голын эрэг дагуу ургана. “Шивүүрт улаагана” гэж нэрлэдэг. Жижигхэн, цайвар шар өнгийн баг цэцэгтэй, нүцгэн цоморлигтой. Хүрэн холтос бүхий иш мөчиртэй. Өндгөн хэлбэрийн, хар ногоон өнгийн, гурван бяцхан салбан бүхий навчтай. Үрээр боло мөчрөөр үржүүлдэг. Ханд бэлтгэж бөөр давсаг, шээсний сүвний үрэвсэл, цустай шээх, шээс хоригдох, хавагнах, усан хавантах, гэдэс гүйлгэх, хэвлийгээр өвдөж зовиурлах зэрэгт хэрэглэнэ.

Улаан тулам
Том цуулбарлагдсан, хатуу хальслаг навчтай, олон наст ургамал. Цөөн иштэй. Гололсон үндэстэй, модожсон, олон толгойт, босоо урт үндэслэг иштэй, 6-28 см өндөр, дэгнүүл үүсгэн ургадаг. 1-2 ширхэг хоолой маягийн том цэцгүүдтэй. Цэцэг нь тод ягаан өнгөтэй байдаг. Цэцэг нь юүлүүр хэлбэртэй байна. Нэг бутанд голдуу нэг заримдаа 2-3 цэцэглэг иш үүсгэдэг. Уулын бэлийн хайрга бүхий хөрсөнд, цөлжсөн жижиг толгодын энгэр, хяр барьж ургана. 6, 9 сард цэцэглэж үрлэнэ. Мал бараг иддэггүй.

Хадны бөгтөргөнө
Голлосон нарийн үндэстэй, жижиг бутаар ургадаг, олон наст ургамал. Иш 5-20см өндөр, навчирхаг. Цэцэг цэнхэр өнгөтэй. Уул толгодын чулуурхаг ба хадархаг хээржүү бэл, хормой, эргийн нугад ургана. Энэ ургамал нь халууныг эдгээх хорыг арилгах увьдастай. Бэлчээр тэжээл, гоёл чимэглэлийн ургамал.
Хигмэл нил
Монгол орны ховор зүйлийн хигмил нил нь ишгүй намхан ургамал юм. Олон навчтай энэ ургамлын цэцэг нь бүдгэвтэр хөх ягаан өнгөтэй. Цэцгийн дэлбээ нь 1,5 см урт, 5-7 мм. Хигмэл нил ойн зах, шинэсэн ой, чулуурхаг хажуу, голын хөвөө, байц хадаар ургадаг. Түймэр, хэт хуурайшил, мод огтолсноос болж ховордсон энэ цэцэг ургадаг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд ордог байна.

Хоёргэрт булгантаваг
Голгэсэртэн овгийн ховор зүйлийн ургамал. Мөлхөө нарийн үндэслэг иштэй, салаархаг найлзуурынхаа үзүүрт тав таван навчистай байдаг. Тэдгээр нь 1-4 см урт, 1-10 мм өргөн, хүрзэрхүү хэлбэртэй байна. 3-10 жижиг сагс ишнийх нь үзүүрт бамбайрхуу толгой багц үүсгэн ургадаг. · Хоёр гэрт булгантаваг нь ойн зах, хуурай нуга, элсэрхэг хөрс, нугархаг, хайргархаг хажуугаар ургадаг бөгөөд түймэр, хэт хуурайшилтаас болж ховордож байгаа ургамал юм. Ургадаг газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтдаг ажээ.
Хөмөл
20-30 см өндөр, богиновтор үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал юм. Шүхэр хэлбэрийн баг цэцэгтэй. Хайрга чулуутай юумуу элслэг хээр тал, цөл, уул, толгодын хад, чулуутай энгэр газар ургана. Хүнсэнд хэрэглэнэ. Малын тэжээлийн сайн ургамал.

Эгэл гүүн хөх
Мөлхөө үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Цэцэг хөх цэнхэр, хоёр хоёроороо навчны өврөөс гардаг. Намгархаг нугад ургана. Халуурахад ууна. Малын тэжээлийн болон зөгийн бэлчээрийн ургамал.


