Mongolia.
ХҮНДЭТГЭЛТЭЙ АЯЛАЛ•TRAVEL WITH RESPECT

Хариуцлагатай аяллын гарын авлага

Монголын байгаль, нүүдэлчдийн соёл, нутгийн иргэдийн амьдрал бол аялагчдын ирж үзэхийг хүсдэг гол зүйл. Тэдгээрийг хойч үедээ хэвээр нь үлдээхэд аялагч бүр хувь нэмэр оруулж чадна. Аялахаасаа өмнө доорх амлалтыг уншиж, аяллынхаа турш санаж яваарай.

Энэ гарын авлагыг шинэчилж байна

Дэлгэрэнгүй гарын авлага

Аялагчийн амлалт

Монголд аялахдаа би:

  1. 01

    Байгалийг ирснээрээ үлдээнэ

    Хогоо буцааж авч явна. Байгаа замаар явж, ургамал, чулуу, олдвор түүж авахгүй.

  2. 02

    Нүүдэлчин айлын амьдралыг хүндэтгэнэ

    Айлд зочлохдоо ёс заншлыг нь мөрдөнө. Малыг нь үргээхгүй, урилгагүйгээр гэрт нь орохгүй.

  3. 03

    Зураг авахаасаа өмнө зөвшөөрөл асууна

    Хүн, айл, шашны зан үйлийг зураг, бичлэгт буулгахаасаа өмнө зөвшөөрөл авна.

  4. 04

    Ариун газрыг хүндэтгэнэ

    Овоо, хийд, тахилгат уул усны ёсыг баримталж, тэнд чимээ шуугиан гаргахгүй.

  5. 05

    Зэрлэг амьтныг алсаас ажиглана

    Ойртохгүй, хооллохгүй, үргээхгүй. Амьдрах орчинд нь зочин гэдгээ санана.

  6. 06

    Аюулгүй аялж, бэлтгэлтэй явна

    Цаг агаар, замын нөхцөлөө урьдчилан тодруулж, хаашаа явахаа бусдад мэдэгдэнэ.

  7. 07

    Нутгийн иргэдийг дэмжинэ

    Нутгийн хөтөч, малчин айл, гар урлаачийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг сонгож, шударга үнэ төлнө.