Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Түүх & өв

Байгаль

Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.

Ургамал

Тууш хонхлой

Орон нутгийн нэр нь Хонхлой, Лүдүдорж. Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Дорнод зэрэг нутагт тархсан. Ойт хээрийн бүслүүрт хээржүү болоод нугархаг хажуу, голын эрэг, эргийн нуга, ойн зах, сөөгөн ширэнгэнд ургана. Иш (20) 40-100 (150) см өндөр, цэх, заримдаа сууринаасаа салаалдаг, навч лугаа жижиг гүвдрүү мэт үсэнцэртэй эсвэл бүр гөлгөр. Ишний навч олон (2.5) 4-10 см урт, 2-10 мм өргөн. Цэцэг урт нарийн шилбэтэй, унжгар. Цэцэглэж үрлэх хугацаа 7, 8 сар. Уушигны халуунтай ханиад, ханиах үед өтгөн шар цэр гарах , ядарснаас болж удаан ханиалгах, хэл ба хоолой хатах зэрэгт тустай.

← Ургамал руу буцах