Travel Hub Mongolia
Говийн улаан шаварлаг хадан цохио, үдшийн гэрэлд
Түүх & өв

Байгаль

Говь, тал хээр, тайга, Алтайн нуруу болон Монголын ховор зэрлэг амьтад.

Ургамал

Гоо юлд

Гоо юлд — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Үндсэн шинж: Ишний уг орчмоос гарсан том тэвгэн навч бүхий үзүүр нь дугарагласан бөгөөд хурц нарийн үзүүрээр шувтарсан бууралдуу ногоон өнгөтэй, уртавтар тонгоруу өндөг хэлбэртэй ба 20-30 см өндөр олон наст ургамал юм. Цэцэг нь цайвар ягаан, дагавар нь сарслаг байдаг.

Ургах орчин: Монгол орны байгалийн бүх бүслүүрт тохиолдох ба голдуу хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу, цөлжүү хажуу, байц хад, говь хээрийн бүс, ойт хээрийн бүслүүрт, хуурай ойн зах зэрэг газарт ургадаг.

Цэцэглэлт, үрлэлт: 6,7 сард цэцэглэж үрлэдэг. Тэмээ, бог мал зундаа бага хэмжээгээр иддэг бол адуу өвлийн цагт үндсээр нь зулгааж иддэг.

← Ургамал руу буцах