Travel Hub Mongolia
Ногоон тал нутагт морь унаж, хонь хариулж буй монгол хүү
Булган аймгийн сүлд

Булган аймаг

Талбай
48,733км²
Хүн ам (2020)
62,089
Аймгийн төв
Булган
Улаанбаатараас
318км
Сумын тоо
16
Дундаж өндөршил
1,340м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Аймгийн төв Булган хот Улаанбаатараас 318 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 48.7 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны тооллогын дүнгээр 53655 хүн амтай, 2293200 тоо толгой малтай бүртгэгджээ. Нийт малын тоогоор улсад 3 дугаарт, 182800 адуу, 176100 үхрийн тоогоор тус бүр улсын хэмжээнд 3 дугаарт оржээ. Булган аймаг нь 1938 онд байгуулагдсан. Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхол болон Богд хаант улсын үед Түшээт хан аймаг, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харъяалагдаж байв.

Булган аймаг нь Монгол орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд Булганхангай, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий. Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уул байдаг бөгөөд одоо үед дархлан хамгаалж байна. Булган аймагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг нилээд бий. Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануй, Асгат зэрэг рашаан уснууд бий.

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс Монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал Монголын анхны төрт улс болох Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргыз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.