Цагаан голын рашаан амралт
Товч мэдээлэл
- Ангилал
- Рашаан сувилал
- Харьяалах аймаг
- Булган аймаг
- Сум, дүүрэг
- Агт сум
Цагаан голын рашаан амралт нь Булган аймгийн Баян-Агт сумын нутагт Цагаан голын рашааны дэргэд (Эмгэн булгийн рашаан) байгалийн үзэсгэлэнт газар оршдог. 2003 оноос эхлэн 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 80 хүртэл амрагч, жуулчин хүлээн авах гэр болон зуны (шовгор байшин) байртай. 30-40 хүний суудалтай хоолны танхимтай. Боловсон 00, душ, сауна, тоглоомын талбайтай.
Цагаан гол рашаан амралтын газар нь Эрдэнэт үйлдвэр ХХК (ГОК)-тай хамтын ажиллагааны гэрээтэй ба үйлдвэрийн ажилчин албан хаагчдад үйлчилдэг. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл зэрэг хот аймгуудын иргэд амрагч, аялагч нар ихэвчлэн үйлчлүүлдэг. Цагаан голын рашаан нь хоолой, элэг, цөс, ходоод, үе мөч, зүрх судасны өвчинг анагаах зорилгоор эрт үеэс ууж, орж хэрэглэж ирсэн.
Рашааныг ууж, орж хэрэглэх заавар: Рашаанд орохдоо эхлээд бага багаар ууж дасгах, аажмаар рашааныхаа уух ба орох хэмжээ, хугацааг ихэсгэж, дараа нь буцааж багасгах байдлаар хэрэглэдэг.
Анхаарах зүйл: Рашааныг хэрэглэх үед эхэндээ гүйлгэх, ойр ойрхон шээс хүрэх, хууч өвчин зовиур сэдрэх зэрэг шинж илрэх ба энэ нь рашааны үйлчилгээ танд нөлөөлж байгаа шинж юм. Рашааныг хэт их уух, рашаанд хэт их орох нь сайн зүйл биш бөгөөд тодорхой тэсвэрлэх хэмжээнд хүргээд багасгаж зогсоох нь зүйтэй.
Рашаан хэрэглэх үлгэрчилсэн жишиг
Өдөр
Хугацаа
Уух хэмжээ
Орох хэмжээ
1 дэх
Өглөө
100-150 гр
10 сек
5-10 -/+ сек
Өдөр
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
Орой
100-150 гр
10 сек
5-10 -/+ сек
2 дахь
Өглөө
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
Өдөр
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
Орой
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
3 дахь
Өглөө
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
Өдөр
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
Орой
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
4 дэх
Өглөө
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
Өдөр
450-600 гр
40 сек
5-10 -/+ сек
Орой
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
5 дахь
Өглөө
450-600 гр
40 сек
5-10 -/+ сек
Өдөр
600-800 гр
50 сек
5-10 -/+ сек
Орой
450-600 гр
40 сек
5-10 -/+ сек
6 дахь
Өглөө
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
Өдөр
450-600 гр
40 сек
5-10 -/+ сек
Орой
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
7 дахь
Өглөө
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
Өдөр
350-450 гр
30 сек
5-10 -/+ сек
Орой
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
8 дахь
Өглөө
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
Өдөр
250-350 гр
20 сек
5-10 -/+ сек
Орой
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
9 дэх
Өглөө
100-150 гр
10 сек
5-10 -/+ сек
Өдөр
150-250 гр
15 сек
5-10 -/+ сек
Орой
100-150 гр
10 сек
5-10 -/+ сек
Үйлчилгээ: Цагаан голын амралтанд амрагчдад тогтсон хоолны цэсээр үйлчилдэг. Байр хоног + өдөрт 4 хоол + өдөрт 3 удаа хөнгөн цайтай + нэмэлт үйлчилгээ.
Дараах хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлдэг.
Хугацаа
Хоолны зүйлс
Цаг
Өглөө
Рашаанд орох
0800 хүртэл
Хөнгөн цай, хоол
0800-0900
Амралт чөлөөт цаг
0900-1100
Бага үд
Цай, хөнгөн зууш, гурилан бүтээгдэхүүн
1100-1200
Рашаанд орох
1200-1400
Өдөр
Их үд
1-р хоол, 2-р хоол, цай
1400-1500
Амралт чөлөөт цаг
1500-1600
Цай, хөнгөн зууш, гурилан бүтээгдэхүүн
1600-1700
Рашаанд орох
1700-1800
Орой
1 эсвэл 2-р хоол, цай
1800-1900
Амралт чөлөөт цаг
1900-2000
Шөнө
Сүү, тараг гэх мэт
2000-2100
Амралт чөлөөт цаг
2100 хойш
Амралтанд амрах, захиалга өгөх: Амрах эрхийн бичгийг (путейвка) “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны “Эмнэлэг сувилал”-ын хүлээн авахаас захиалан авч хувиарт өдөр амралтын газар хүрсэн байна. Амралтанд амрах эрхийн бичгээ үзүүлэн бүртгүүлснээр амрах байрандаа орж үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Эсвэл 99356789 дугаарын утсаар болон Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын 73493, 73496, 73456 дугаарын утсаар, мөн bayan_agt@yahoo.com гэсэн цахим шуудангаар мэдээлэл авч захиалга өгнө.

