Travel Hub Mongolia
Уулын бэлд, ногоон хөндийд байрлах монгол гэрүүд
Орхон аймгийн сүлд

Орхон аймаг

Талбай
844км²
Хүн ам (2020)
107,634
Аймгийн төв
Эрдэнэт
Улаанбаатараас
381км
Сумын тоо
2
Дундаж өндөршил
1,260м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Орхон аймаг нь Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумтайгаар өөрчлөн байгуулагдсан. Аймгийн төв нь Эрдэнэт хот Улаанбаатар хотоос 381 километр зайтай. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 1974 онд Булган аймгийн “Эрдэнэт” хороо нэртэйгээр анх байгуулагдсан байна.

Хүн амын өсөлтийн хурдыг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болон хөгжиж эхэлсэн. Анх 1655 өрхийн 7.8 мянган хүн амтайгаар байгуулагдаж байжээ. Одоо 6 бичил хороололтой, дэд бүтэц хөгжсөн аж үйлдвэрийн томоохон район болжээ.

Газар нутгийн хэмжээ 844 хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 90700, малын тоо толгой 169200. Эрдэнэтийн овоог тахиж ирсэн Ламын гэгээний хийдийн үйл ажиллагааг сэргээснээс гадна 10 шахам сүм хийдэд буддын шашны үйл ажиллагаа явуулж байна.

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.