Travel Hub Mongolia
Увс аймаг
Увс аймгийн сүлд

Увс аймаг

Талбай
69,585км²
Хүн ам (2020)
83,223
Аймгийн төв
Улаангом
Сумын тоо
19
Дундаж өндөршил
1,440м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Увс аймаг нь Монгол орны баруун хойд хязгаарт орших бөгөөд мөнх цаст сүрлэг уулс, их нууруудын хотгор, уудам элсэн манхан, эртний түүх, өвөрмөц олон ястны соёл, худалдаа-эдийн засгийн түшиц нутаг юм.

Ерөнхий мэдээлэл ба засаг захиргаа

  • Байгуулагдсан он: 1925 онд Чандмань уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж, 1931 онд Дөрвөдийн аймаг, улмаар 1933 оноос Увс аймаг болон шинэчлэн нэрлэгдсэн.

  • Газар нутгийн хэмжээ: 69.6 мянган км².

  • Аймгийн төв: Улаангом хот. Нийслэл Улаанбаатар хотоос 1,336 км (шинэчилсэн хатуу хучилттай авто замын сүлжээгээр) зайд оршдог. "Улаангом" нисэх буудал нь хатуу хучилттай зурвастай бөгөөд нийслэлтэй тогтмол хуваарьт нислэгээр холбогддог.

  • Засаг захиргааны бүтэц: 19 сум (Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Тариалан, Тэс, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Ховд), 92 багтай.

  • Хил залгаа нутгууд: Хойд талаараа ОХУ (Бүгд Найрамдах Тува Улс)-тай урт зурвасаар, баруун талаараа Баян-Өлгий, өмнө талаараа Ховд, зүүн болон зүүн урд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг.

  • Хүн ам: 83,223 (2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллого, ҮСХ)

  • Малын тоо толгой: 2,611,340 толгой (адуу 158,025, үхэр 225,877, тэмээ 25,410, хонь 1,143,162, ямаа 1,058,866; 2025 оны тооллогоор, ҮСХ)

Байгаль газар зүй ба дэлхийн өв

Гадаргын онцлог ба усны сүлжээ:

  • Сүрлэг уулс ба мөнх цэвдэг: Монгол Алтайн салбар Хархираа (4,037 м), Түргэний уулс (Дэглий цагаан оргил 4,029 м), Ханхөхийн нуруу зэрэг мөнх цаст оргилуудтай.

  • Их нууруудын хотгор: Монгол орны хамгийн том гадаргын талбайтай (3,350 км²) давст нуур болох Увс нуур, цэнгэг болон эрдэст уст Хяргас нуур, Айраг, Үүрэг, Баян, Ачит нуур зэрэг томоохон нууруудтай.

  • Гол мөрөн: Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Завхан зэрэг түргэн урсгалт, ундарга ихтэй гол мөрний сав газар юм.

Дэлхийн өв ба байгалийн хамгаалал:

Увс аймгийн сумд

Давст сум

Увс аймгийн Давст сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Далай ханы хошуу. Торхилог, Зүүн хөвөө, Хандгайт гэсэн 3 багийн нийт 448 өрхөд 1773 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 19-д , газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм.

Давст сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Далайн түвшнээс дээш 750-2100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Увс нууруудын хотгорт оршдог. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Увс аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1505 км, Аймгийн төвөөс 137 км зайд байрладаг.Оросын холбооны Тува улс болон Увс аймгийн Улаангом, Сагил зэрэг сумдтай хиллэдэг.

Хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Эрс тэрс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур –35 С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 120-140 мм

Зүүнхангай сум

Увс аймгийн Зүүнхангай сум нь 1924онд Бадрах нэртэй байгуулагдаж,1932 онд Зүүнхангай сум болон нэрээ өөрчилж одоо 10 багтай 630 өрх, 2227 хүн амтай болоод байна.Зүүнхангай сум нь Даланбулаг, Баянгол, Жаргалант, Хайрхан гэсэн дөрвөн багтай.Увс аймгийн 19 сумаас хүн амын тоогоор 11-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

Далайн түвшнээс дээш 1800-2300м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай нурууны уулархаг мужид, геоморфологийн хувьд Хан-Хөхий,Хархираа,Түргэний бэсрэг уулсын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4.5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Увс аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1088км, Аймгийн төвөөс 343 км зайд байрладаг.Увс аймгийн Өндөрхангай,Баруунтуруун Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Сантмаргад сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.Байгалийн эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур-35 С7 дугаар сарын дундаж температур+35 Сжилийн дундаж салхины хурд 2-5 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 250-30 0мм

Хяргас сум

Увс аймгийн Хяргас сум 1922 онд байгуулагдсан хуучнаар Дөрвөд далай хан аймгийн Арван баядын хошуу.Хангай, Бугат, Хайрхан, Дэлгэр гэсэн 4 багийн, 619 өрхөд 2537 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхний 9-д, газар нутгийн хэмжээгээр 10-д ордог хүн амын нягтралаар 7.02 буюу дундаж сум юм.

Хяргас сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Далайн түвшнээс дээш 1000-2592 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Их нууруудын хотгорын муж, геоморфологийн хувьд Хангай нурууны төгсгөл Ханхөхийн бэсрэг уулсын муж Газар хөдлөлийн эрчим 3-8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул тал хээр бэсрэг говь хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Увс аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1250 км Аймгийн төвөөс 154 км зайд байрладаг.Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, тунадас ихтэй хүйтэн хатуу ширүүн өвөлтэй, салхи шуурга ихтэй.1-р сарын дундаж температур -30.10С7-р сарын дундаж температур +19.50СЖилийн дундаж салхины хурд 5-7 м/с салхины их хурд 14-18 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 273.7 мм

Цагаанхайрхан сум

Увс аймгийн Цагаанхайрхан сум нь 1931 онд Туруун сум нэртэйгээр байгуулагдаж Мөндөөхөө гэдэг газар төвлөрч, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Цагаанхайрхан, Баруунтуруун сум гэж 2 хувааж эдүгээ хүртэл Засаг захиргааны бие даасан нэгж болон ажиллаж байна.Арбулаг, Хунт, Хулж, Даланхуруу гэсэн 4 багийн нийт 588 өрхөд 1950 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймагтаа эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.

Цагаанхайрхан сум — зураг 1
Зураг: uvs.gov.mn

Далайн түвшнээс дээш 1500-2511 м өндөрт өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хан-Хөхийн салбар уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9.2 балл.Байгалийн бүсчлэлийн хувьд сумын нийт нутаг дэвсгэрийн 60 хувь нь говийн бүс, 15 хувь нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Цагаанхайрхан сум ньУлаанбаатар хотоос 1250 кмАймгийн төвөөс 240 км–т байрладаг.Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай, Хяргас, Завхан сум, Завхан аймгийн Ургамал сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,8 С7 дугаар сарын дундаж температур +16,3 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 200-240 мм

Увс аймгийн тусгай хамгаалалттай газрууд

Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Увс аймгийн түүх, соёлын дурсгалт газрууд

Түүх, соёлын дурсгалт газар

Бургастайн хөндийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Зураагийн улаан хадны зураг — зураг 1
Түүх, соёлын дурсгалт газар

Зураагийн улаан хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Зүүн турагийн тэрэм хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Их сарын хадны зураг

Дэлгэрэнгүй
Можоогийн хадны зураг — зураг 1
Түүх, соёлын дурсгалт газар

Можоогийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Мөнгөт цахиурын хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Наран булагийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Тэхтийн давааны хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Үнхэлцэгийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Хад үзүүрийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Хар цагаан усны хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Цагаан өтөгийн хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Шар булагийн онцын хадны зураг

Дэлгэрэнгүй
Түүх, соёлын дурсгалт газар

Шовгор хадны зураг

Дэлгэрэнгүй

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

Хэрэгтэй үйлчилгээ

Эх сурвалж: joinme.mn, © OpenStreetMap contributors (ODbL). Утас, байршил зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Шатахуун түгээх станц (58)

Ачаалж байна…

Эмнэлэг (10)
  • "Арга билиг" уламжлалт бариа заслын эмнэлэг

    "Арга билиг" уламжлалт бариа заслын эмнэлэг

    Улаангом 3-р баг

    99870006
  • Tiffany med

    Tiffany med

    Улаангом 3-р баг

    96538001
  • БАДАМЛЯНХУА эмэгтэйчүүдийн эмнэлэг

    БАДАМЛЯНХУА эмэгтэйчүүдийн эмнэлэг

    Увс, Улаангом 3-р баг

    80641638
  • Болор цахиур шүдний эмнэлэг

    Болор цахиур шүдний эмнэлэг

    Улаангом 3-р баг

    99068403
  • Жаргалын үүд эмнэлэг

    Жаргалын үүд эмнэлэг

    Увс, Улаангом 3-р баг

    95953796
  • Онош эмнэлэг

    Онош эмнэлэг

    Увс, Улаангом 3-р баг

    95458048
  • Тэмүүлэл-Увс мэс заслын клиник эмнэлэг

    Тэмүүлэл-Увс мэс заслын клиник эмнэлэг

    Улаангом 3-р баг, Болор цахиур

    990723219945513499455062
  • Эбажи клиник эмнэлэг

    Эбажи клиник эмнэлэг

    Увс, Улаангом 3-р баг

    95982016
  • Гэгээн булаг эмнэлэг

    Гэгээн булаг эмнэлэг

    Улаангом сум. Увс, Улаангом сум 3-р баг

    99458276
  • Увс аймгийн нэгдсэн эмнэлэг

    Увс аймгийн нэгдсэн эмнэлэг

    Улаангом сум. Увс, Улаангом сум 3-р баг

    19001507
Эмийн сан (2)
Цагдаа (3)
Банк, АТМ (31)

Ачаалж байна…

Бүх аймгийн хэрэгтэй үйлчилгээ →

Ойролцоох газрууд