Travel Hub Mongolia
Төв аймаг
Төв аймгийн сүлд

Төв аймаг

Талбай
74,042км²
Хүн ам (2020)
94,250
Аймгийн төв
Зуунмод
Улаанбаатараас
43км
Сумын тоо
27
Дундаж өндөршил
1,440м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Төв аймаг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн оршдог, улсын дэд бүтэц, тээвэр логистик, газар тариалан, мал аж ахуй болон түүх, аялал жуулчлалын гол стратегийн зангилаа нутаг юм.

Ерөнхий мэдээлэл ба засаг захиргаа

  • Байгуулагдсан он: 1921 оны Ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймаг гэгдэж байгаад 1923 онд Богд хан уулын аймаг, 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Төв аймаг болон зохион байгуулагдсан.

  • Газар нутгийн хэмжээ: 74.0 мянган км².

  • Аймгийн төв: Зуунмод хот. Нийслэл Улаанбаатар хотоос урд зүгт 43 км зайд Богд хан уулын өвөрт оршдог бөгөөд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон.

  • Засаг захиргааны бүтэц: 27 сум (Зуунмод, Алтанбулаг, Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баяндэлгэр, Баянхангай, Баянцагаан, Борнуур, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Тээл, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Баянцогт), 105 орчим багтай.

  • Хил залгаа нутгууд: Хойд талаараа Сэлэнгэ, зүүн хойд талаараа Хэнтий, урд талаараа Говьсүмбэр, Дундговь, баруун талаараа Өвөрхангай, Булган аймгуудтай хиллэдэг ба төв хэсэгтээ Улаанбаатар хотыг хүрээлдэг.

  • Хүн ам: 94,250 (2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллого, ҮСХ)

  • Малын тоо толгой: 4,122,756 толгой (адуу 490,377, үхэр 386,971, тэмээ 4,089, хонь 1,968,525, ямаа 1,272,794; 2025 оны тооллогоор, ҮСХ)

Байгаль газар зүй ба эдийн засгийн онцлог

Байгалийн бүс ба усны сүлжээ:

  • Гадаргын онцлог: Хангай, Хэнтийн уулархаг бүс болон Дорнод Монголын тал хээрийн заагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уул (д.т.д 2,799 м).

  • Усны сүлжээ: Туул, Хэрлэн, Хараа зэрэг томоохон голууд нутгаар дайран өнгөрдөг. Мөн Хагийн хар нуур, Хөх нуур зэрэг үзэсгэлэнт нуурууд, Жанчивлан, Естий зэрэг алдартай эрдэст халуун, хүйтэн рашаануудтай.

  • Тусгай хамгаалалттай газрууд: Дэлхийн хамгийн эртний дархан цаазат газар болох Богд хан уул, тахь сэргээн нутагшуулсан Хустайн байгалийн цогцолборт газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар тус аймгийн нутагт оршдог.

Стратегийн дэд бүтэц ба бүтээн байгуулалт:

Төв аймгийн сумд

Алтанбулаг сум

Алтанбулаг сум нь Монгол орны төв бүс, Туул голын хөндийд 5,668 км² нутаг дэвсгэрийг эзлэн оршдог Төв аймгийн баруун өмнөд хэсгийн түшиц сум юм. Нийслэл Улаанбаатар хот болон Төв аймгийн олон сумтай хиллэдэг газарзүйн стратегийн таатай байршилтай бөгөөд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын өндөр нөөцтэй нутаг билээ.

1. Түүхэн тойм, засаг захиргааны үүсэл

  • Бор-Өндөр сум (1936 он):

    • 1936 онд Шархайн хөндийн хойд энгэр, Бор өндөр уулын өвөрт орших Данжаалангийн жасын суурин дээр анх төвлөрч, Бор-Өндөр сум нэртэйгээр үүсгэн байгуулагджээ.

  • Түр нэгтгэл (1956 он):

    • БНМАУ-ын засаг захиргааны 1956 оны өөрчлөн байгуулалтаар тус сумыг зэргэлдээх Сэргэлэн суманд нэгтгэсэн байна.

  • Алтанбулаг сум болон сэргэсэн нь (1959 он):

    • 1959 онд сумын төвийг Алтанбулагийн амны Туулын дэнж дээр шилжүүлэн суурьшуулж, Алтанбулаг сум нэрээр сэргээн зохион байгуулснаас хойш засаг захиргааны бүтэц, нэршил нь өөрчлөгдөлгүй өнөөг хүрчээ.

2. Газарзүйн байршил, орон зайн хэмжээ

  • Байршил: Төв аймгийнхаа баруун өмнөд хэсэгт, Туул голын ай сав дагуу оршдог.

  • Газар нутгийн талбай: Нийт 5,668 км² (566.8 мянган га) уудам нутаг дэвсгэртэй.

  • Хил залгаа дүүрэг, сумд: Бүс нутгийн зангилаа болж, Нийслэлийн 1 дүүрэг, аймгийнхаа 8 сум буюу нийт 9 засаг захиргааны нэгжээр хүрээлэгдэн оршдог:

    • Зүүн хойд талаараа: Нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг;

    • Зүүн талаараа: Сэргэлэн сум;

    • Урд болон зүүн урд талаараа: Баянцагаан сум, Баян-Өнжүүл сум;

    • Баруун талаараа: Өндөрширээт сум, Лүн сум;

    • Баруун хойд талаараа: Баянхангай сум, Аргалант сумтай тус тус хиллэдэг.

3. Гадаргын тогтоц, ус зүй

  • Гадаргын хэв шинж: Нутаг дэвсгэр нь уулархаг хээр, өргөн уудам тал хөндий хосолсон тогтоцтой.

  • Ус зүй: Сумын нутгаар Монгол орны гол мөрний нэг болох Туул гол урсдаг бөгөөд голын хөндийн баянбүрд, арвин усны нөөц нь газар тариалан, малын уст цэг болон аялал жуулчлал хөгжих гол үндэс болдог.

4. Нийгэм, эдийн засгийн онцлог

  • Хөдөө аж ахуй, мал маллагаа: Тал хээрийн шимт бэлчээрт түшиглэсэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гадна Нийслэл хотын хүнсний хэрэгцээг хангах эрчимжсэн үхэр, сүүний чиглэлийн аж ахуй хөгжих өндөр боломжтой.

  • Газар тариалан: Туул голын сав дагуух үржил шимт дэнж, хөрсөнд түшиглэн төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалалтыг эрхэлдэг.

  • Дэд бүтэц, зах зээлийн давуу тал: Улаанбаатар хот болон Төв аймгийн төв Зуунмод хоттой харьцангуй ойр тул тээвэр логистик, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын таатай нөхцөлтэй. Сумын төвдөө захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж, төвийн эрчим хүчний систем, үүрэн холбоонд бүрэн холбогдсон.

Аргалант сум

Аргалант сум нь Төв аймгийн сум юм. Нийслэл Улаанбаатар хотын баруун талд оршино. 1210 км квадрат газар нутагтайгаас 940 км квадрат нь бэлчээр, 160 км квадрат нь тариалангийн талбай юм. 2005 оны байдлаар 387 өрхийн 1892 оршин суугчтай. Сумын төвөөс Улаанбаатар хот хүртэл 82 км зайтай. Тус сум нь 1977 онд Атрын хоёрдугаар аяны үеэр байгуулагджээ.

Батсүмбэр сум

Батсүмбэр сум нь Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Төв аймгийн ууган сумдын нэг юм. 1926 онд байгуулагдсаж өдгөө Мандал, Цогт-Өндөр, Сөгнөгөр-Баянгол, Үдлэг гэсэн 4 багийн нийт 1949 өрхөд 6789 хүн амьдарч байна.

Батсүмбэр сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 2-д газар нутгийн хэмжээгээр 13-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм. Нийт газар нутгийн хэмжээ 2,500 км квадрат.

Далайн түвшинээс дээш 1100-2500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны баруун захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хараа голын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, ой модоор бүрхэгдсэн эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Баян-Өнжүүл сум

Баян-Өнжүүл сум нь Төв аймгийн сум юм. Хуучин Баянбараат сумын төв Бараат тосгон сумын төвөөс зүүн урагш 30 км зайд оршино. Улаанбаатар хотоос 155 км байрлах ба газар нутаг нь 479,000 мянган га талбайтай.

Баян-Өнжүүл сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Далайн түвшнээс дээш 1450 м өндөрт байрлана. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 197,228 мал тоолуулсан байна. Баян-Өнжүүл суманд байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газрууд бий. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг. Цээл, Бараат, Бүрд гэсэн багуудтай. Баян-Өнжүүл сумаас олон хурдан буянгууд улсын наадамд уралдан түрүү магнайг авч байсан.

Баяндэлгэр сум

Баяндэлгэр сум нь Төв аймгийн сум юм. Тус сумын хүн ам сүүлийн 2002 оноос эхлэн хот дагасан их нүүдлийн улмаас тасралгүй буурч ирсэн. 2005 оны байдлаар 429 өрхийн 1226 оршин суугчтай байв. 2007 оны хүн амын тооноор 1165 болж буурчээ. Харин 2013 оны хүн амны жилийн эцсийн тооллогоор 1390 хүн ам, нийт 532 өрхтэй болсон.

Баянжаргалан сум

Баянжаргалан сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэнчин вангийн хошуу. Жаргалант, Улаан-Ухаа, Эрдэнэ гэсэн 3 багийн нийт 474 өрхөд 1558 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас эхнээсээ 23-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог.

Баянжаргалан сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Төв аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 168 км, Аймгийн төвөөс 160 км зайд байрладаг.Баруун, баруун хойд, хойд талаараа Төв аймгийн Баян, Архуст, Баяндэлгэр, урд талаараа Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, зүүн, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумтай хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хэрлэнгийн бэсрэг уулсын мужийн Хэрлэнгийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн урд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хойд хэсгээрээ хадархаг уул толгод ихтэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Баянхангай сум

Баянхангай сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянхангай сум нь 1977 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Богд хааны отогт харъяалагдаж байсан Зоригт вангийн хошуу юм.Найрамдал, Хөшөөт гэсэн 2 багийн нийт 471 өрхөд 1404 хүн амьдардаг.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105 км, Төв аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Лүн сумдтай хиллэдэг.

Далайн түвшнээс дээш 1100-1200 м өргөгдсөн. Тус сум нь зүүн уртрагын 105, хойд өргөргийн 48 градуст оршдог. Хойноосоо урагшаа хүртэл 62 км, баруунаасаа зүүн тийш 42 км зайтай. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Баянцогт сум

Баянцогт сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянцогт сум 1911 оноос Түшээт хан аймаг Илдэн вангийн хошуу, 1923-1931 онд Богд хан уулын аймгийн “Халиугчин Боролзой уулын хошуу Тамгын газар” улмаар Баянцогт уулаараа нэрлэн Өвөр дулааны энгэрт 1929 онд байгуулагдсан 83 жилийн түүхэн замналтай Монгол улсын анхны сум, суурингуудын нэг билээ. Даргиат, Гуна, Сарлаг гэсэн 3 багийн нийт 621өрхөд 1812 хүн амьдардаг.

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 90 км, Төв аймгаас 135 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Жаргалант, Баянчандмань, Борнуур сумтай хиллэдэг.

Далайн төвшнээс дээш 1200-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтрах үзүүр, хангайн уулсын мужид, багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Баянчандмань сум

Баянчандмань сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу. Чандмань, Замт, Эрдэнэ гэсэн 3 багийн нийт 1131 өрхөд 3603 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм.

Баянчандмань сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 72 км, аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Борнуур сум

Борнуур сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Борнуур сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Баатар ван Наваан юндэнгийн хошуунд харъяалагдах бөгөөд 1938 онд Баян-Өлзийт сумыг байгуулж 1959 оны улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баян-Өлзийт сумыг Борнуур сум болгосон түүхтэй. Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багийн нийт 1387 өрхөд 4825 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 21-д ордог.

Борнуур сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105 км, аймгийн төвөөс 155 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт, Жаргалант, Сэлэнгийн аймгийн Баянгол, Мандал сумдтай тус тус хиллэдэг. Далайн төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүс, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Бүрэн сум

Бүрэн сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Бүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн зоригт вангийн хошуу. Төхөм, Баянцогт, Монгол, Эрдэнэхангай, Булангаа гэсэн 5 багийн 841 өрхөд 3090 хүн ам амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн сумдаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ .

Бүрэн сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Төв аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 220 км, Аймгийн төв Зуунмодоос 190 км зайд байрладаг.Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-өнжүүл, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1250-1730 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь хангай говь хосолсон тал хээрийн бүсэд хамаардаг бөгөөд намгархаг, нам дор газартай бөгөөд газар тариалан, жимс жимсгэнэ, мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.

Жаргалант сум

Жаргалант нь Төв аймгийн сум юм. Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай.

Жаргалант сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй. Нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайтай оршдог. Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.

Заамар сум

Заамар сум нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 7500 өрх 37500 хүн ам суурьшсан 2900 ам км нутаг дэвсгэртэй Монгол орны томоохон сумдын нэг юм.

Заамар сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Анх 1959 онд байгуулагдсан сумын төвийн Бат-Өлзийт суурин 2008 оны байдлаар 5800 хүн амтай. Ган зуд тохиодоггүй тул Тосон Заамар хэмээн алдаршсан байсан боловч сүүлийн үед алтны уурхай зохисгүй эрхэлснээс сумын нутаг ихэд бохирдсон гэсэн ойлголт түгээмэл байдаг.

Лүн сум

Лүн нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв гэсэн 3 багийн нийт 787 өрхөд 2588 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог, хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.

Лүн сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Төв аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 135 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг. Далайн төвшнөөс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Мөнгөнморьт сум

Мөнгөнморьт сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь Улаанбаатар хотоос зүүн хойш 220 км-т байрлах ба Хэнтийн нуруу, Хангайн бүс нутаг юм. 60000 км² нутаг дэвсгэртэй. 1992 хүн амтай хүн амын 0,5 хувь нь буриад зон, бусад нь халх ястан оршин сууж байна.

Мөнгөнморьт сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Байгалийн үзэсгэлэнт газар, том гол нууруудын ай сав газар бөгөөд Хэрлэн, Туул зэрэг гол нуурууд эх аван урсдаг. Улаан номонд орсон нэн ховор, ховор бор баавгай, Сибирийн хандгай, хүдэр, буга, булга, минж, шилүүс мөн зэрлэг гахай, бор гөрөөс зэрэг амьтад байдаг.

Улаанбаатар-аас 190км Багануураас 60 км засмал замаар явж сумын төвд хүрнэ.

Өндөрширээт сум

Өндөрширээт сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу. Баянтуул, Хайрхан, Уянга, Сант гэсэн 4 багийн нийт 597 өрхөд 1844 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 20-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог. Сүүлийн жилүүдэд шилжин ирэх иргэдийн сонирхол харьцангуй нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Төв аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 188 км, Аймгийн төвөөс 235 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Бүрэн, Баян-Өнжүүл сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагддаг. Төв аймгийнхаа баруун өмнөд хэсэгт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Сэргэлэн сум

Сэргэлэн сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн 5 багийн нийт 725 өрхөд 2028 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймагтаа 17-д, газар нутгийн хэмжээгээр эхний 5-д ордог.

Төв аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 62 км, Аймгийн төвөөс 18 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуун мод, Алтанбулаг, Эрдэнэ, Баян, Баянцагаан сумтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 6,5-7 балл. Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баянцагаан, Зуун мод, Алтанбулаг гэсэн таван сум, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай гэсэн дөрвөн дүүргээр хүрээлэгдэг. Сумын нутаг дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том болон жижиг голуудтай.

Төв аймгийн тусгай хамгаалалттай газрууд

Төв аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Төв аймгийн түүх, соёлын дурсгалт газрууд

Төв аймгийн хотын дурсгалт газрууд

Музей, театр, соёлын төв

Рашаан сувилал

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

Хэрэгтэй үйлчилгээ

Эх сурвалж: © OpenStreetMap contributors (ODbL). Утас, байршил зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Шатахуун түгээх станц (62)

Ачаалж байна…

Эмнэлэг (1)
Эмийн сан (1)
Цагдаа (2)
Банк, АТМ (48)

Ачаалж байна…

Бүх аймгийн хэрэгтэй үйлчилгээ →

Ойролцоох газрууд