Travel Hub Mongolia
Хэнтий аймаг
Хэнтий аймгийн сүлд

Хэнтий аймаг

Талбай
80,325км²
Хүн ам (2020)
77,957
Аймгийн төв
Чингис
Улаанбаатараас
330км
Сумын тоо
17
Дундаж өндөршил
1,280м

Эх сурвалж: ҮСХ (2020 оны тооллого), Wikipedia, touristinfocenter.mn; дундаж өндөршил — Copernicus DEM-ээс тооцоолсон.

Танилцуулга

Хэнтий аймаг нь Монголын тулгар төр, Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны уугуул өлгий нутаг бөгөөд түүх, соёл, аялал жуулчлал, байгаль экологи, хөдөө аж ахуйн стратегийн онцгой ач холбогдолтой бүс нутаг юм.

Ерөнхий мэдээлэл ба засаг захиргаа

  • Байгуулагдсан он: XVII зууны эцсээр байгуулагдсан Халхын ууган дөрвөн аймгийн нэг болох Сэцэн хан аймаг. 1923 онд Хан Хэнтий уулын аймаг, 1930 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймгийг тусгаарлан зохион байгуулснаар одоогийн Хэнтий аймаг болон төлөвшсөн.

  • Газар нутгийн хэмжээ: 80.3 мянган км².

  • Аймгийн төв: Чингис хот (хуучнаар Өндөрхаан, Хэрлэн сум). Нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт 330 км зайд оршдог бөгөөд бүрэн хатуу хучилттай авто замаар холбогдсон. "Өндөрхаан" нисэх буудал бүрэн шинэчлэгдэж орон нутгийн болон бүс нутгийн нислэг хүлээн авах хүчин чадалтай болсон.

  • Засаг захиргааны бүтэц: 18 сум (Хэрлэн, Батноров, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх, Баян-Овоо, Баянхутаг, Бор-Өндөр, Биндэр, Галшар, Дадал, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал), 80 гаруй багтай.

  • Хил залгаа нутгууд: Хойд талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар)-тай, баруун хойд болон баруун талаараа Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгуудтай, зүүн ба урд талаараа Дорнод, Сүхбаатар аймгуудтай тус тус хиллэдэг.

  • Хүн ам: 77,957 (2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллого, ҮСХ)

  • Малын тоо толгой: 3,429,327 толгой (адуу 327,192, үхэр 396,048, тэмээ 3,204, хонь 1,519,618, ямаа 1,183,265; 2025 оны тооллогоор, ҮСХ)

Байгаль газар зүй ба дэлхийн өв

Дэлхийн өв ба тусгай хамгаалалттай газрууд:

  • ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын болон байгалийн өв: "Бурхан Халдун уул ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" (2015 онд бүртгэгдсэн). Хэрлэн, Онон, Туул гурван их мөрний эх, Хан Хэнтийн дархан цаазат газар нутгийг багтаасан төрийн эрхэм дээд тахилгат хайрхан.

  • Онон-Балжийн байгалийн цогцолборт газар: Онон, Балж голын сав газар дахь дагуур шинэсний хөвч тайга, ойн нөөц, ховор ан амьтан, жигүүртэн шувуудын чухал бүс.

  • Тосон-Хулстайн байгалийн нөөц газар & Хар ямаатын байгалийн дурсгалт газар: Цагаан зээр болон уулын хээрийн унаган экосистемийг хамгаалсан бүсүүд.

Усны сүлжээ ба уул нурууд:

Хэнтий аймгийн сумд

Батноров сум

Хэнтий аймгийн Батноров сум нь Ардын хувьсгалын дараахь Монгол улсын Засаг захиргааны шинэчлэн зохион байгуулалтаар Дайчин бэйлийн хошууг Сэргэлэн гүн, Сүжигт бэйсийн хошууны зарим хэсгийг хамруулж 1923 онд Батноров сум байгуулагдсан Эрдэнэ-Чандмань, Эхэнбүрд, Баян, Баянбулаг, Идэрмэг, Дундбүрд, Бэрх гэсэн 7 багийн нийт 1823 өрхөд 6125 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 4-д ордог.

Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Төв азийн их муж, Монголын дорнод мужийн Улз Хэрлэнгийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.

Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 430 км, Аймгийн төвөөс 105 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Норовлин, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг сумдтай хиллэдэг.

Хээрийн хуурай уур амьсгалтай . 1 дүгээр сарын дундаж температур -20.6 С7 дугаар сарын дундаж температур +19,4 Сжилийн дундаж салхины хурд 3-4 м/сжилийн хур тундасны нийлбэр 5,4 мм

Батширээт сум

Хэнтий аймгийн Батширээт сум нь 1952 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Онон, Хурх, Барх, Норовлин гэсэн 4 багийн нийт 685 өрхөд 2144 хүн амьдардаг.

Далайн түвшнээс дээш 1100-1240 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн зүүн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Онон голын савын бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хэнтий аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 413 км, Аймгийн төвөөс 186 км зайд байрладаг.ОХУ болон Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400мм

Баян-Адарга сум

Хэнтий аймгийн Баян-Адрага сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Халхын Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, 1923 онд Ардын засгаас нутгийн захиргааг шинэчлэн байгуулахад уг хошууг Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэжээ.Сайхан, Жаргалан, Адрага, Дуурлиг гэсэн 4 багийн нийт 690 өрхөд 2453 хүн амьдардаг.

Далайн түвшнээс дээш 1000 орчим м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 410 км, Аймгийн төвөөс 160 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батноров, Норовлин сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,-23 С7 дугаар сарын дундаж температур +18,+19 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 358 мм

Баянмөнх сум

Хэнтий аймгийн Баянмөнх сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Дашбалбар уулын хошуунаас бие даасан сум, орон нутгийн засаг захиргааны нэгж болон Хар хөндий гэдэг газар төвлөрсөн байдаг.Баянбулаг, Хэрлэн, Дулаан, Улаан-Эрэг гэсэн 4 багийн нийт 492 өрхөд 1577 хүн амьдардаг.

Баянмөнх сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Аймгийн төв Өндөрхаан хотоос баруун урд зүгт 110 км, Хэрлэн голын хөвөөнд Улаан-Эрэг хэмээх газар байрладаг. Сумын бүх нутаг дэвсгэр нь 255385 га, үүний 244305 га нь бэлчээр, 7400 га хадлангийн талбай, тариалангийн талбай 5200 га байна. Баянмөнх сум далайн түвшнээс дээш 1200-1700 м өргөгдсөн.Хэнтий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 286 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Баянмөнх сум өөрийн аймгийн Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

Баянхутаг сум

Хэнтий аймгийн Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн ханы гол хошуу.Жаргалант, Улаан–Өндөр, Цантын хоолой гэсэн 3 багийн нийт 689 өрхөд 2013 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 23 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог хүн амын нягтралаар дундаж сум юм.

Баянхутаг сум — зураг 1
Зураг: khentii.mn

Далайн түвшнээс 1270-1389 м өргөгдсөн. Хэнтий аймгийн урд хэсэгт Хэрлэн голын ай сав газарын дагуу байрласан аймгийн төвөөс урьд зүгт байралдаг.• Улаанбаатар хотоос 353 км,• Аймгийн төвөөс 22 км зайд байрладаг.Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -300с- 7 сарын дундаж температур +300с- Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с- Жилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм

Биндэр сум

Хэнтий аймгийн Биндэр сум нь 1923онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу. Баян-Өндөр, Мадалхаан, Баян гол, Дэлгэрхаан, Онон гэсэн 5 багийн нийт 1186 өрхөд 3813 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 2-т, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог хүн амын нягтралаар өндөр 140,7 хүн га сум юм.

Биндэр сум — зураг 1
Зураг: i.ytimg.com

Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны уулархаг муж, түүний Их-Хэнтийн нурууны зүүн салбар уулс, Онон, Балж, Шуус голын сав газраар нам болон дунд зэргийн бэсрэг уулт ойт хээрийн бүсэд оршино. Хэнтий аймгийн хойт хэсэгт: Улаанбаатар хотоос 406 км, аймгийн төвөөс 184 км зайд байрладаг.Хэнтий аймгийнхаа Батширээт, Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн сум болон ОХУ-тай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд3,2-4,0м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

Дэлгэрхаан сум

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу.Долоод, Аварга, Хэрлэнтооно гэсэн 3 баг, Хэрлэнбаян- Улаан гэсэн тосгоны нийт 697 өрхөд 2318 хүн амьдардаг.

Дэлгэрхаан сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Далайн түвшнээс дээш 1125-2042 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай-Хэнтийн уулархаг их муж, Хэнтийн мужийн Хэнтийн захын уулсын тойрог, Монголын дорнод талын их муж Халхын дундад ухаа гүвээт талын тойргийн заагт оршино. Хэнтий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 282 км, аймгийн төвөөс 145км зайд байрладаг.Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх, Дархан сум, Говьсүмбэр аймагтай тус тус хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-24,4С7 дугаар сарын дундаж температур+19,1Сжилийн дундаж салхины хурд 3,8м/сжилийн хур тунадасны нийлбэр 221-230 мм

Мөрөн сум

Мөрөн сум нь 1923 онд байгуулагдсан анхны сумдын нэг. Засаг захиргааны хувьд Зөөлөн, Өлзийт, Бүрээт, Цагаан толгой, Чандгана гэсэн 5 – н багтай бөгөөд 653 өрхийн 1970 хүн ам, 143736 мянган толгой малтай, эдийн засгийн гол үзүүлэлт нь хүнсний ногооны тариалалт, мал аж ахуй эрхлэлт юм.

Мөрөн сум — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Далайн түвшнээс дээш 1600 метр өргөгдсөн, Төв азийн хойд хагас Монголын өргөн уудам нутгийн зүүн хагаст Хэнтийн уулархаг нутгийн шувтрах үзүүр, Хэрлэн голын хойд биеэр нутагтай Мөрөн сум бүхэлдээ тал хээрийн бүсд багтдаг.

Тус сумын нутагт жилд 160 мм хур тунадас ордог. Салхины дундаж хурд 4,6 м/с, Агаарын дундаж температур -1+2 градус, хамгийн халуун нь 6-н сард +32,8 градус, хүйтэн нь 12-1 сард -48,2 градус хүрдэг.

Норовлин сум

Хэнтий аймгийн Норовлин сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн Хан аймгийн Эрдэнэ гүний хошуу Баян-Өлзийт, Ангирт, Онон, Жаргалант гэсэн 4 багийн нийт 710 өрхөд 2375 хүн амьдарч байна.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтралаар бага сум юм.

Далайн түвшнээс дээш дундажаар 1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн уулсын зүүн өмнөд хэсэг, хамгийн өндөр цэг Хая дэлгархаан 1594 м, хамгийн нам цэг нь сумаас зүүн хойш 30 км-т 950 м сибирийн ойн төгсгөл багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 533 км, Аймгийн төвөөс 202 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Дадал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан Овоо, Хөлөнбуйр сумдтай хиллэдэг.

Зундаа нарлаг, хур бороотой, өвөлдөө цас их унадаг.1 дүгээр сарын дундаж температур -21,8 С7 дугаар сарын дундаж температур +19,3 Сжилийн дундаж салхины хурд 2-4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 220-230 мм

Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газрууд

Хэнтий аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

Аав хад — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Аав хад

Дэлгэрэнгүй
Аварга тосон нуур — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Аварга Тосон нуур

Дэлгэрэнгүй
Аураг рашаан — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Аураг рашаан

Дэлгэрэнгүй
Буурлын агуй — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Буурлын агуй

Дэлгэрэнгүй
Бэрхийн уурхай — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Бэрхийн уурхай

Дэлгэрэнгүй
Гамал уул — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Гамал уул

Дэлгэрэнгүй
Гүрэмийн нуур — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Гүрэмийн нуур

Дэлгэрэнгүй
Дэгэн жигэний хавцал — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Дэгэн Жигэний хавцал

Дэлгэрэнгүй
Дэлүүн болдог — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Дэлүүн болдог

Дэлгэрэнгүй
Лэнгийн рашаан — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Лэнгийн рашаан

Дэлгэрэнгүй
Өндөр дэгт — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Өндөр дэгт

Дэлгэрэнгүй
Сөөгтийн агуй — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Сөөгтийн агуй

Дэлгэрэнгүй
Талын хөндлөн — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Талын хөндлөн

Дэлгэрэнгүй
Тосон нуур — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Тосон нуур

Дэлгэрэнгүй
Байгалийн үзэсгэлэнт газар

Хавтгар орон нутгийн тусгай хамгаалалттай газар

Дэлгэрэнгүй
Хангал нуур — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Хангал нуур

Дэлгэрэнгүй
Хар зүрхний хөх нуур — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Хар зүрхний Хөх нуур

Дэлгэрэнгүй
Хөдөө арал — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Хөдөө арал

Дэлгэрэнгүй
Хэрлэн тооно уул — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Хэрлэн тооно уул

Дэлгэрэнгүй
Чингисийн хэрмэн зам — зураг 1
Байгалийн үзэсгэлэнт газар

Чингисийн хэрмэн зам

Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн түүх, соёлын дурсгалт газрууд

Музей, театр, соёлын төв

Рашаан сувилал

Аялахад анхаарах зүйлс

Аялалд гарахаас өмнө цаг агаарын нөхцөл байдал, зам харгуй болон шатахуун түгээх станцын байршлыг урьдчилан судлахыг зөвлөж байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалагчидтай холбогдон тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмтэй танилцаарай.

Хэрэгтэй үйлчилгээ

Эх сурвалж: © OpenStreetMap contributors (ODbL). Утас, байршил зэрэг нь шинэчлэгдээгүй байж болно.

Шатахуун түгээх станц (47)

Ачаалж байна…

Эмнэлэг (8)
Эмийн сан (2)
Цагдаа (4)
Банк, АТМ (27)

Ачаалж байна…

Бүх аймгийн хэрэгтэй үйлчилгээ →

Ойролцоох газрууд