Travel Hub Mongolia
Бор-Өндөр сум

Бор-Өндөр сум

Хэнтий аймаг

Танилцуулга

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь 1981 онд Хэрлэн хороо гэж байгуулагдаж, газар нутгийн харъяалал нь хуучнаар Хэнтий аймгийн Дархан сумын 5-р баг байсан. УИХ-ын 2012 оны 02 сарын 09 ний өдрийн 15-р тогтоолоор Бор-Өндөр сум болон өөрчлөгдөж, 2012 оны 12 дугаар сараас эхлэн сумын бүтэц зохион байгуулалтад орсон.

1-р баг /Бор-Өндөр/, 2-р баг /Холбоо/, 3-р баг /Бумбат/, 4-р баг /Уурхайчин/, 5-р баг /Хүйх/, 6-р баг /Өлгий/ гэсэн 6 багийн нийт 2660 өрх, 8883 хүн амтай.

Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр 18-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр 60,99 хүн/га сум юм. Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэгт:

- Улаанбаатар хотоос 300 км,

- Хэнтий аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.

- Өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Айраг сум, бусад хэсгээрээ Хэнтий аймгийн

Дархан сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд

Монголын дорнод талын их мужийн Халхын дундад ухаа гүвээт талын тойрогт,

Байгалийн бүсийн хувьд хуурай хээрийн бүсэд тус тус багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6

балл.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй.

- 1 дүгээр сарын дундаж температур -20 С

- 7 дугаар сарын дундаж температур +25 С

- жилийн дундаж салхины хурд 6-8 м/с

- жилийн хур тундасны нийлбэр 150-200 мм