Travel Hub Mongolia
Хятрууны рашаан

Хятрууны рашаан

Байгалийн үзэсгэлэнт газар · Өвөрхангай аймаг

Энэхүү рашаан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт оршдог бөгөөд ойн цоорхойн дунд ухаа цайвар өнгөтэй боржин хадан дотроос ундарч Хятрууны голд нийлдэг. Халуун, хүйтэн энэ рашаан хүний бүх дотор эрхтэн төдийгүй нүдний хараа, харшил зэрэгт сайн учраас хол, ойроос хүмүүс зорьж очдог. 174 жилийн тэртээгээс сувилалд ашиглаж байсан энэ рашаанд 1827 онд гүн ухаантан Дамчаадорж 21 дарь эхийн бясалгал бүтээсэн түүхтэй. Мөн энэ рашаанд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Т.Намнансүрэн, түүний хатны ордог байсан хаш чулуун онгоц, хавтгай хадан суудал, мөр хад өнөөг хүртэл бий.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Өвөрхангай аймаг
Сум, дүүрэг
Өлзий сум

Өвөрхангай аймаг дахь бусад байгалийн газар