Travel Hub Mongolia
Хүйс цэг — зураг 1

Хүйс цэг

Байгалийн үзэсгэлэнт газар · Өвөрхангай аймаг

Зураг: touristinfocenter.mn

Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13.5 километрт, хойд өргөрөгийн 46 градус 52, зүүн уртрагийн 103 градус 50-ын солбицолд Монгол орны Хүйс цэг оршдог бөгөөд тэрхүү газрыг Өвөрхөшөөтийн булгийн эх гэдэг.

Хүйс цэг — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

1979 онд газарзүйч, профессор Шаравын Шагдар тодорхойлж, 1989 онд уг газар чулуун овоо босгожээ. Түүнээс хойш нутгийн ардууд суварга босгон өргөжүүлж хайс хашлага хийжээ. Төв цэгийг тодорхойлсон арга нь Монгол улсын хамгийн урд цэг, хамгийн хойд цэг хоёрыг дайрсан тойргын төв, хамгийн зүүн цэг, хамгийн баруун цэг 2-ыг дайрсан тойргийн төв 2-ын нэг цэг дээрхи байрлал юм. Энэ цэг нь төв цэг буюу хүйс цэг болж байгаа ажээ. Яг энэ аргаар Монгол улсын бүх аймаг, 318 сум өөрийн хүйс цэгийг тодорхойлуулсан бөгөөд цөөхөн хэдэн аймаг, сум тэрхүү хүйс цэг дээрээ хөшөө дурсгал босгожээ. Ш.Шагдар багш Монгол нутгийнхаа хүйс цэгийг тодорхойлохдоо газарзүйн солбилцлын арга, тэгш өнцгийн арга, квадратын арга, тойргийн арга зэргийг ашиглажээ.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Өвөрхангай аймаг
Сум, дүүрэг
Бүрд сум

Өвөрхангай аймаг дахь бусад байгалийн газар