Travel Hub Mongolia
Элсэн манхан дундуур алхаж буй хоёр бөхт тэмээнүүд
Монголыг нээ

Үзэх, хийх зүйлс

Байгаль, адал явдал, соёл, хоол, нүүдэлчин ахуй: Монголд үзэж, хийж болох бүхэн.

Театр, урлагийн чуулга

Улсын филармони

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Улаанбаатар
Улсын филармони — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

1972 онд байгуулагдсан бөгөөд найрал хөгжмийн 60 хүний бүрэлдэхүүнтэй дундын симфони оркестр юм. Орос, Чех улсад хөгжимчдөө бэлтгэж Бетховэн, Моцарт, Бизе, Шастокович, Гайден, Чайковский, Шуберт нарын зохиолуудыг тоглодог. Монгол улсад симфони оркестр дуурийн театрын болон улсын филармонийх гэж хоёр бий. Ардын армийн “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим” 1950 онд, “Улсын симфони найрал хөгжим” 1958 онд тус тус байгуулагдсан. Улсын филармоны байранд “Баян монгол жаз оркестр” , “Морин хуурын чуулга”, “Харанга рок групп”, ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” хамтлаг зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

Хаяг: Сүхбаатарын талбай, Соёлын Төв Өргөөний баруун жигүүрт Утас: 323672, 99187250

← Музей, театр руу буцах