Travel Hub Mongolia
Элсэн манхан дундуур алхаж буй хоёр бөхт тэмээнүүд
Монголыг нээ

Үзэх, хийх зүйлс

Байгаль, адал явдал, соёл, хоол, нүүдэлчин ахуй: Монголд үзэж, хийж болох бүхэн.

Театр, урлагийн чуулга

Төмөр замын дуу бүжгийн чуулга

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Улаанбаатар

1991 оны 2 дугаар сарын 7-нд байгуулагдсан бөгөөд монголын язгуур урлагийн төрлүүд, шашны зан үйл ёслолыг тусган харуулсан монгол ардын уртын дуу, морин хуурын тоглолт, хөөмий, ерөөл, магтаал, цамын бүжиг, ардын бүжиг, уран нугаралт бүхий арвин баялаг үзүүлбэрүүдтэй. Олон үндэстний ардын дуу бүжгүүд дэлхийн сонгодог бүтээлүүдийг соёл урлагийн өндөр түвшинд найруулан тавьснаар үзэгч олныхоо таашаалыг хүлээсээр иржээ. АНУ, ХБНГУ, Их Британи, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг 10 гаруй улс оронд айлчлан ардын урлагийн тоглолт хийжээ. Тус чуулга нь 400 хүний суудалтай үзэгчдийн болон цэнгээнт бүжгийн танхим, гэрэл зургийн студи, дуу бичлэгийн аппарат, хэрэгсэл зэрэг соёлын үйлчилгээ явуулах боломж бүхий цогцолбортой юм.

Хаяг: Баянгол дүүрэг, Төмөр замын колледжийн байранд Утас: 244580

← Музей, театр руу буцах