Travel Hub Mongolia
Элсэн манхан дундуур алхаж буй хоёр бөхт тэмээнүүд
Монголыг нээ

Үзэх, хийх зүйлс

Байгаль, адал явдал, соёл, хоол, нүүдэлчин ахуй: Монголд үзэж, хийж болох бүхэн.

Театр, урлагийн чуулга

Торгон чавхдас тоглолт

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Улаанбаатар
Торгон чавхдас тоглолт — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Үндэсний хувцасны Торго салон нь 2000 оны 10-р сарын 29-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлснээсээ хойш уран хийц болон дахин давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархалыг хүлээсээр ирсэн. Монгол үндэстэн ястны уламжлалт болон орчин үеийн хэв загварын хувцасыг хэрэглэгчийн хүссэн хийц загвараар чанарын өндөр түвшинд урлан оёж үйлчилдэг. 2007 онд “Торго загвар" ХХК болон өргөжиснөөр “Торго” захиалгат болон бэлэн хувцасны худалдаа , “Торго модел” загварын дамжаа хичээллүүлж, “Торгон чавхдас” ардын язгуур урлаг болон загварын хосолсон тоглолтыг тус тус явуулж байна. Монголын өв соёл, үндэсний хувцасны гайхамшигийг дэлхийн олон оронд сурталчилж Франц, Япон, Солонгос, Орос, Турк, Австри, Итали, Герман гэх мэт орнуудаар айлчлан тоглосон.

Торгон чавхдас тоглолт жил бүрийн 6-р сарын 10-наас эхлэн захиалгын дагуу тоглодог ба ардын язгуур урлагийн тоглолтын хамт үндэсний хувцасны сэдэвчилсэн коллекци загвар үзүүлдэг. Тасалбарын үнэ 18 000 төг.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон, Д корпус.

Утас: 324957, 324857

Веб хуудас: http://www.torgo.mn

← Музей, театр руу буцах