Travel Hub Mongolia
Ойгон нуур — зураг 1

Ойгон нуур

Байгалийн үзэсгэлэнт газар · Завхан аймаг

Зураг: touristinfocenter.mn

Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт байх Ойгон нуурын тухай ам дамжин ирсэн хууч домог их байдаг. “Эрт нэгэн цагт ангаж цангаж явсан бадарчин энэ хавиар явж байтал нуурын дэргэд гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл аагтай шаргал цай домбонд байсныг үзээд их л баярлаж цайг ууж тэнхрэн цааш явахдаа эргэн эргэн хараад байтал нуурнаас нэгэн гоо бүсгүй гарч ирээд нөгөө домбыг аваад орчихсон” гэх домог буй.

Ойгон нуур — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Ойгон нуур нь сумын төвөөс 18 км-т оршдог. Ойгон нууранд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг. Олон зууны туршид халх Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний их тулалдаан болж байсан эртний түүхтэй энэ нуурын хөвөө үнэхээр үзэсгэлэнтэй. Нуурын урд Бөөрөгийн төв гэж газар байдаг. Нуурын эргэн тойронд овойж, товойж тогтсон жижиг толгодын дунд том жижиг нийлсэн зуун найман нуур бий хэмээн нутгийнхан ярьдаг. Эдгээр зуун найман нуурыг Ойган нуурын эзэн лус болох хатан ээжид өргөсөн “усан тахилууд” хэмээн нутгийн хүмүүс сүслэн итгэдэг ажээ.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Завхан аймаг
Сум, дүүрэг
Түдэвтэй сум

Завхан аймаг дахь бусад байгалийн газар