Travel Hub Mongolia
Ногоон нуур

Ногоон нуур

Байгалийн дурсгалт газар · Завхан аймаг

Идэр голын зүүн талд байрлах д.т.д 2200 гаруй м-ийн өндөрт байрлалтай, Хангайн голуудын тархи хэмээгдсэн үзэсгэлэнт Ногоон нуур нь Завхан аймгийн Идэр сумын Дархан уул багийн нутагт оршино. Сумын төвөөс 20км-ийн зайтай. Нуурын ус нь эргэн тойрныхоо эргээсээ дотогш 5-8 м орчмын зайд тунгалаг үүнээс цааш оюу ногоон өнгөөр тунарах бөгөөд эргээ даган сэлэх хайрус, линок, тул зэрэг загаснуудыг өндөр эрэг дээрээс нь тольдон харахад сүрлэг ажээ. Энэ нуураас 15км-ийн зайд Тахилтын хүрхрээ гээд үзэсгэлэнт хүрхрээ байх ба тахилтын хүрхрээнээс 15км-ийн зайд Цагаан нуур хэмээх үзэсгэлэнт нуур бий.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Завхан аймаг
Сум, дүүрэг
Идэр сум

Завхан аймаг дахь бусад тусгай хамгаалалттай газар