
Бага түргэний хүрхрээ
Байгалийн үзэсгэлэнт газар · Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн нутагт Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ буудаг. Тэдний дотроос хамгийн том нь Бага түргэний амны хүрхрээ юм. Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр, Бага хүрхрээ нь 13 метр өндөр. Эргэн тойрон нь байгалийн үзэсгэлэн төгс нутаг бөгөөд аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг ажээ.
Товч мэдээлэл
- Ангилал
- Байгалийн үзэсгэлэнт газар
- Харьяалах аймаг
- Баян-Өлгий аймаг

