
Халхгол - Танкийн хөшөө
Дорнод

Халхгол орох замд Хэрлэн голын урд дэнж дээр хойш харуулан зоосон танкийн хөшөө бий. Эл танкийг Халхгол сумын нутагт 1939 онд байлдаан болсон газрын элсэн дотроос Оросын цэргийн сапёрынхантай хамтран ухаж энд авчирсан байна. Элсэнд танкийн бүхэл бүтэн цуваа булаастай байсан гэж тэр үед Дорнод аймгийн Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Рэнцэндорж дурсан ярьсан байдаг.
Товч мэдээлэл
- Ангилал
- Түүх, соёлын дурсгалт газар
- Харьяалах аймаг
- Дорнод аймаг

