Travel Hub Mongolia
Халхгол - М.П.Яковлевын хөшөө

Халхгол - М.П.Яковлевын хөшөө

Дорнод

Зураг: touristinfocenter.mn

Баянцагааны нуруун дээр ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкны хөшөө сүндэрлэж байдаг. М.П.Яковлев 1903 онд Сибирь нутагт төрсөн бөгөөд ЗХУКН-д 1924 онд элсжээ. “Баянцагааны тулалдаан” гэж алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7-нд болсон тулалдаанд түүний командалсан танкийн 11-р бригад алдар гавъяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулж байсан юм.

Халхгол - М.п.яковлевын хөшөө — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарманд тулж ирсэн их буу, миномёт, пулемётоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж, 11-р танкийн бригад болон явган цэргийг биечлэн удирдаж явахдаа эцсийн мөчид Яковлев танкнаасаа гарч гартаа гранат бариад явган цэргийг удирдан дайсны өөдөөс давшилтад орж баатарлагаар амь үрэгджээ. Бригадын командлагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ. Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газарт түүний жолоодож байсан “Б17” танкаар нь сүрлэг хөшөө босгож хөшөөнөөс 10 метрийн зайд алдрын хос багана босгосон нь Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдал, танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болон үлджээ.

Хөшөөний хананд “1939 оны 7-р сарын эхээр Баянцагааны нуруунд болсон тулалдаанд бригад командлан захирагч М.П.Яковлевын командалсан Зөвлөлтийн танкийн 11-р бригад онц гарамгай гавъяа байгуулан тулалдсаны төлөө босгов” гэжээ. 11-р бригадын дайчид дотроос 17 хүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан билээ.

Товч мэдээлэл

Харьяалах аймаг
Дорнод аймаг