
Халхгол - Ханан хөшөө
Дорнод

Баянцагааны нуруун дахь хана хэлбэрт хөшөө. Энэ хөшөөнд “Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид Японы түрэмгийлэгчдийг эндээс дотогш үл ахиулан бут цохисны мөнхийн дурсгалд зориулан босгов. Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал –чуулга уулзалтад оролцогчид. 1969-VIII-6” гэжээ. Монгол гэрийн хананы хэлбэртэйгээр босгосон тус хөшөө нь дайны ялалтын 30 жилийн ойд зориулсан учраас хананы хэлбэр нь давхар 30-ын тоог ромбо байдлаар илэрхийлсэн байдаг.
Товч мэдээлэл
- Ангилал
- Түүх, соёлын дурсгалт газар
- Харьяалах аймаг
- Дорнод аймаг

