Travel Hub Mongolia
Элсэн манхан дундуур алхаж буй хоёр бөхт тэмээнүүд
Монголыг нээ

Үзэх, хийх зүйлс

Байгаль, адал явдал, соёл, хоол, нүүдэлчин ахуй: Монголд үзэж, хийж болох бүхэн.

Музей

Чингис хаан вакс барималын музей

Товч мэдээлэл

Ангилал
Музей
Харьяалах аймаг
Улаанбаатар
Чингис хаан вакс барималын музей — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Урга трэвэл компани нь 2014 оны 3-р сард Монголын хамгийн анхны Их эзэн Чингис хааны болон Өүлэн эх, Бөртэ хатан ба Чингис хааны бүх цаг үеийн цэргийн жанжид болох Боорчи, Зэв, Жамуха, Мухулай, Хасар Зэлмэ нарыг лааны тосоор урлан бүтээсэн. Тус бүтээлийг бүтээхэд 13-р зууны баатруудын дүр зураг ба өмсгөл, хуяг дуулга, чимэглэлийг эрдэмтэн түүхчдийн тусламжтайгаар урласан. Тус музей нь “Говь Factory Store” компаний хажуу залгаа байранд байрлаж байна. Чингис хаан болон түүний баатруудын лааны тосон баримал бүхий Монголын хамгийн анхны “Лааны тосон музей”-тэй танилцан фото зураг авхуулах боломжийг олгож байна.

Хаяг: Говь үйлдвэр ба нэрийн барааны дэлгүүрийн байр, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс. (2019 онд Чингис хааны хөшөөт цогцолборт байрлаж байгаа.)

Цагийн хуваарь: 10:00-20:00 (Урьдчилан утсаар захиалга өгөх)

Тасалбарын үнэ:

  • Том хүн- 5000₮

  • Хүүхэд- 2000₮

  • Зураг авах - 10000₮

  • Бичлэг хийх - 25000₮

  • Мэргэжлийн камераар зураг авах- 200000₮

  • Үндэсний хувцастай зургаа авахуулах - 5000₮

Утас: 327801, 98229822, 94444013

Вэбсайт: http://www.chinggiswax.mn

← Музей, театр руу буцах