Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Зосон зургийн гайхамшиг

Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хад чулуунаа улаан зосоор зурсан зураг юм. Зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг аж. Хамгийн өргөн тархсан нь Буриадын нутаг Өвөр Байгаль орчим Сэлэнгэ мөрний сав нутаг, Алс Дорнодод Амар мөрний сав нутагт өргөн тархсан байна. Энэ төрлийн зургийн бүхий л шинжийг агуулсан хамгийн сонгодог зураг бол Их тэнгэрийн амны зураг билээ. Эдгээр зосон зургийн дээд хэсэгт халин нисч яваа бүргэд шувуу, түүний доор дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээ, дотор нь олон дугуй цэг толбо дүрсэлдэг. Зурагт хүн, амьтан, шувуу, хашлага зэргийг дүрслэхдээ тэднийг гоё уртай зурахыг хичээлгүй ерөнхий утга санааг гаргахыг чухалчилсан байдаг.

← Мэдээний архив руу буцах