Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

“Зэсийн бүрд”

Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутагт орших алдарт Завхан гол руу түрж тогтсон тохойг нутгийнхан "Зэсийн бүрд" гэж нэрлэдэг. Зэсийн бүрд гэж нэрлэх болсон домгоос үзвэл Доной баян ганц охинтой байжээ. Тэрээр их харамч хатуу хүн байж. Ганц охиндоо эвтэйхэн хувцас хунар өмсөж зүүлгэдэггүй ердөө л ганц зэс бугуйвч гарт нь зүүж өгчээ. Охин нь ядуу амьдралтай хүнд хайр сэтгэлтэй болоход Доной баян нэгэн баян хүнд эхнэр болгож богтлохыг зөвшөөрчээ. Охин уйлан хайлан оргож гүйсээр нэгэн жижиг толгой дээр бугуйвчаа авч хаян амь эрсдсэний тэмдэг болгоод бүрдийн ус руу үсэрчээ. Тэр цагаас хойш энэ толгод зэс өнгөтэй болжээ.

← Мэдээний архив руу буцах