Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Зарим автобусны буудлуудыг шилжүүлж магадгүй

<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

Нийслэлийн тээврийн газарт Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар удаа дараа санал ирүүлж байжээ. Учир нь дээрхи автобусны буудлууд замын хөдөлгөөнд саад учруулах, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байгаа аж. “Баруун 4 зам” автобусны буудал нь “Энхтайван найрамдалын ордон”-ы зогсоолоос 560 метр, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 метр зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл хагас км байдаг байна. Уг зогсоолоор өдөрт давхардсан тоогоор 120 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг Нийслэлийн тээврийн газар хийсэн байна. Мөн зогсоолуудыг хаасан тохиолдолд шилжүүлэх боломжгүй учраас зогсоолын стандартаа зөрчихөөр байгаа учраас Нийслэлийн нийтийн тээврийн газраас дангаар шийдвэрлэх боломжгүй байгаа юм байна. Тиймээс дээрхи зогсоолуудыг шилжүүлэх эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулахаар болжээ.

← Мэдээний архив руу буцах