· touristinfocenter.mn-ийн архиваас
Үндэсний их баяр наадам, их Монгол улс байгуулсны 805 жилийн ой, ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын уяачдын наадмын хөтөлбөр
7 дугаар сарын 13. Лхагва. Хүй долоон худагт 6.30-09.30 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан 10.00-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан 13.00-13.05 Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нээнэ. 13.05-13.20 Наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ 13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай, шагнал гардуулна. Цолны чимэг хүртсэн бөхчүүдэд цолны чимгийн үнэмлэх гардуулна. 14.00-16.30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 15.20-15.30 Урлагийн тоглолт 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа 16.30-16.40 Урлагийн тоглолт 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. 17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны 6,7-ийн даваа 18.00-18.10 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. 18.10 Уяачдын баяр наадмын ажиллагааг Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү хаана.

