Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Түүх өгүүлэх Монгол хувцас

Нидерландын ханхүү Клаусын сангийн дэмжлэгээр Монголын үндэсний музейгээс эрхлэн “Монголчуудын хувцас” ном бүтээжээ. Монгол, Англи хэлээр хэвлүүлсэн энэхүү номонд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй хосгүй дурсгалуудын нэг болох XIII зууны үеийн язгууртны дээл, XX зууны эхэн хүртэлх Монголын олон угсаатны хувцас, эсгүүр загвар, хувцасны онцлох бүрдэл хэсгүүдийг тайлбартай нь багтаажээ. Түүнчлэн түүхэн гэрэл зургаар баяжуулан баримтжуулсан байна. Үүний зэрэгцээ лам, бөө зэрэг шашны зан үйлийн холбогдолтой хувцас, дундад зууны үед хамаарах Монголын цэрэг дайны зориулалттай төмөр дуулга, ширэн болон гархин хөө хуяг, ялтсан гутал, Богд хаант Монгол улсын цэргийн малгай, хантааз зэргийг дэлгэн харуулснаараа өмнө нь хэвлэгдсэн ижил төстэй бүтээлүүдээс өвөрмөц ажээ. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах