· touristinfocenter.mn-ийн архиваас
Товчхон (2012.04.04)
Normal 0 false false false EN-US JA X-NONE
Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төвийн “Б” хэсгийнхэн БНХАУ-ын Шинжаан Уйгараас ирэх тахийг хүлээн авах бэлтгэл хийж, Тахь усны Баянбүрдэд дөрвөн га талбайд тор татаж эхэлжээ.
Сүхбаатар аймгийн БОАЖГ Түвшинширээ сумын Зараагийн ууланд нутагладаг аргаль хонинд 35 боодол өвс, нэг тн хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээ авлаа гэж мэдэгдэв.
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрынхан Сэлэнгэ аймгийн Устай Шаамар дахь нарсны боргоцойг хатаан 18 кг цэвэр үр гарган авчээ. Мөн улиасны 3000 ширхэг мөчрийн тайрдас бэлтгэн түр хадгалсан байна.

