· touristinfocenter.mn-ийн архиваас
Товчхон (2012.03.09)
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Бэрэн майнинг” ХХК-д 2011 онд ус ашигласны төлбөр барагдуулах, 2012 онд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахдаа гүйцэтгэсэн байх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөж, шаардлагыг усны газраас хүргүүлжээ.
БОАЖ-ын Д.Цогтбаатар БНСУ-ын “Ногоон Ази” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чүл, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нартай уулзжээ. Энэ үеэр тус аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжүүлж буй ойжуулалтын ажлын явц болон Сүм хөхбүрдийн баянбүрдэд ойжуулалт эхлэх боломжийн талаар санал солилцлоо.
Хэнтий аймгийн БОАЖГ, Боловсрол соёлын газар, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран “Экологи-2012” анхдугаар олимпиадыг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулахаар болов. “Хөрсний бохирдол доройтлыг бууруулах, сэргээх арга зам” сэдвийн хүрээнд өрнөх олимпиадыг цаашид жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөсөн байна.

