· touristinfocenter.mn-ийн архиваас
Товчхон (2012.03.06)
БОАЖЯ Биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори барих газрын зөвшөөрөлтэй холбоотой материал бэлтгэж, нийслэлийн Засаг даргад хүргүүлэв.
Хувиргасан амьд организмын багц стандарт нутагшуулахтай холбогдсон зардал, тосны ургамал, шилжмэл гентэй ургамлын талбайг бүртгэлд авах, молекул биологийн шинжилгээний зардлын тооцоог нарийвчлан гаргахаар болсон байна.
“Ойн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт семинарыг гуравдугаар сарын 12-нд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+) хөтөлбөр”-т хамрагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинарыг энэ сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

