Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Товчхон (2012.02.15)

  • “Хил хязгааргүй Сэлэнгэ-Хил дамнасан усны хамгаалалт, ашиглалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал, үзэсгэлэнг Монголд зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.Тус бага хурал, үзэсгэлэнд ОХУ-ын Байгал нуурын усны нөөцийн газрынхан урилгаар оролцохоор болжээ.

  • “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Баян-Өлгий аймагт хоёрдугаар сарын 17-оос эхлэн “Цэнгэг хүрэлцээтэй усыг хойч үедээ өвлүүлье” сэдэвт сарын аян зохион байгуулахаар болов. Тус аймгтйн төв нь Ховд голын эргээр оршдог бөгөөд Баян- Өлгийн нутаг дэвсгэр дээгүүр нийт 370 гаруй км урсдаг юм байна.

← Мэдээний архив руу буцах