· touristinfocenter.mn-ийн архиваас
Тоон мэдээ (2012.03.13)
Улаанбаатар хотын уур амьсгал өвөлдөө хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -49 градус. Үнэмлэхүй их температур нь +38.6 градус, температурын зөрүү нь 87.6 градус хүрдэг. Ийм зөрүү дэлхийн аль ч улсын нийслэлд гардаггүй.
Нийслэлийн 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61 хувь нь шашин шүтдэг байна.
Хүн ам орон сууцны тооллогоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт 274.6 мянган хүн тоологдсон нь Монгол Улсын хамгийн их буюу 114.3 мянган хүн амтай Хөсгөл аймгаас 2.4 дахин их байна.

