Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

“Тарбозавр”-т хорь гаруй хонь, ямааны арьс, есөн адууны шир орсон

“Тарбозавр”-т хорь гаруй хонь, ямааны арьс, есөн адууны шир орсон — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Байгалийн түүхийн музейн гол шатны дээдэх хананы чимэглэл болгон 2006 онд бүтээсэн ”Тарбозавр” хэмээх бүтээлийг дөрвөн сарын турш арьсаар урлан хийжээ. Хонь ба ямааны арьс хорь гаруй, адууны шир есийг хэрэглэсэн бөгөөд тухайн үедээ Азид томоохонд тооцогдох арьсан урлалын бүтээлээр шалгарч байжээ. Тарбозавр бол хуурай газрын хамгийн том үлэг гүрвэл бөгөөд яс нь бүтнээрээ олдсон гурван тохиолдол бий. Манайхаас гадна Москва, Нью-Йоркын Байгалийн түүхийн музейд хадгалагдан байдаг.

← Мэдээний архив руу буцах