Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Шатар чулуу

Шатар чулуу — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг. НТӨ 3000 жилийн өмнөх хүмүүсийн оюуны соёлыг илтгэсэн дурсгал юм. Шатар чулуун дурсгалын цогцолбор нь 13 буган чулуу, дөрвөлжин булшны хэлбэртэй чулуун хашлаганууд, монгол шатрын дүрс хэлбэр бүхий чулуун хиргисүүр гэх мэт зүйлүүдээс бүрдэх бөгөөд нийт 50 гаруй чулуун дурсгал байдаг. Буган чулууны оройн хэсэгт нарыг дүрсэлж, дунд хэсэгт хэд хэдэн бугыг сийлж, доод талд нь бүс бүслүүлж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлжээ. Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урлажээ. Түүхийн олон цаг үеийг хамрах дурсгалууд нэг дор бөөгнөрсөн байдгаараа онцлог. Шатар чулууны дурсгалыг нэгэн Монгол овогтны шатарчин хаанд зориулан босгосон хэмээн домоглодог бөгөөд нас барахад нь эл газарт оршуулж хөшөөдийг байгуулсан хэмээн ярилцсаар иржээ. Домгийг нотлох зүйл нь сүг зургийн сийлбэрээр чимэглэсэн дөрвөлжин хашлага бүхий оршуулга юм. Түүний эргэн тойронд монгол шатрын дүрс бүхий янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг.

← Мэдээний архив руу буцах