Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Н.Хоролдорж Каннын кино фестивальд

Найруулагч Н.Хоролдорж "DREAM" нэртэй богино хэмжээний киногоороо Каннын фестивальд оролцохоор болжээ. Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд анхны тохиолдол юм. Уг кино олон улсын 48 HFP тэмцээнд түрүүлсэн учраас энэхүү нэр хүндтэй фестивальд оролцох эрх аван шалгарсан юм байна. Энэхүү сонирхолтой кино наадам нь энэ сарын 11-нд болох аж. Харин уг наадамд богино хэмжээний киногоороо оролцож байгаа найруулагч Н.Хоролдоржийн замын зардлыг БСШУЯ-наас даахаар болсон байна.

← Мэдээний архив руу буцах