· touristinfocenter.mn-ийн архиваас
Мөнх цэвдэг хайлж дуусахад яах вэ?
Монгол орны жилийн дундаж температур 1,9 градусаар дулаарсан гэсэн албан ёсны судалгаа байдаг. 2100 он хүртэл хийсэн төлөв байдлын судалгаагаар эхний 30 жилд 2-3, дараагийн 30 жилд 6-7 градусаар Монгол орон дулаарна гэсэн тооцоо гарчээ. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>
Одоогийн байдлаар манай орны цэвдгийн хэмжээ 65 хувийг эзэлж буй ажээ. Гэсэлт тасралтгүй үргэлжилбэл цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө 5 хувь болж буурна. Монгол орны мод яагаад уулын араар ургадгийг мэдэх үү? Учир нь нар тусахгүй газар цэвдэгтэй байдаг бөгөөд үүн дээр мод ургадаг гэнэ. Хэрвээ мөнх цэвдгийн хэмжээ 5 хувь хүртэл буурвал Монгол модгүй болно гэсэн үг ажээ.

