Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Мотоциклоор аялагч ирнэ

2011 онд Казакстанд болох Азийн өвлийн наадмыг сурталчлан, дэлхийг мотоциклоор тойрч байгаа Димитрий Петрухин Японы олимпийн хороонд зочиллоо. Тэрбээр Казакстаны Астана хотын депутат бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч Назарбаевийн тушаалаар өвлийн наадам сурталчилахаар эх орноосоо гарчээ. Япон бол түүний очсон 37 дахь орон бөгөөд наадам эхэлтэл 15 оронд очих зорилготой байгаа ажээ. Димитрий энэ сарын 5-нд Монголд ирж, манай Үндэсний олимпийн хорооны удирдлагатай уулзан, гарын үсэг авах юм байна. Орон бүрийн олимпийн боссуудын гарын үсэгтэй тугийг Азийн өвлийн олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр мандуулах аж.<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах