Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Монголын үндэсний музейд шинэ үзэсгэлэн.

Солонгос үндэсний хэдэн зуун жил дамжин хөгжсөн таван зүйлийн өнгө, буян хишиг урт насыг бэлгэдсэн уран хатгамал, уран зангилаа зэрэг уламжлалт өв соёл бүхий үндэсний хувцас, гоёл чимэглэл, гар урлалын үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ. Монгол-Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулжээ. Солонгос үндэсний хувцас ханбүгээс эхлээд ордны, хүүхдийн, хуримын гэх мэт 80 орчи төрлийн бүтээл дэлгэжээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр Солонгосын уран зангилааг сонирхож буй Монгол иргэдэд зааж сургах юм байна. Үзэсгэлэн 8-р сарын 4 хүртэл үргэлжилнэ. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах