· touristinfocenter.mn-ийн архиваас
"Монгол орны лавлах" ном худалдаанд гарлаа.

Guide төвийн захирал Ч.Буянбадрахын эмхэтгэн боловсруулсан "Монгол орны лавлах" ном Номин их дэлгүүр, Интер ном, Жуулчны мэдээллийн төв дээр худалдаалагдаж эхэллээ. Нийт 6 бүлэг, 620 нүүр материалыг салбар бүрийн шилдэг эрдэмтэн, багш, судлаач нар хянаж редакторлажээ. Жуулчны мэдээллийн төв дээр арай хямд буюу 45.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол бусад газруудад тухайн дэлгүүрийн шимтгэл үнэ, НӨТ гэх мэт албан татвар нэмэгдсэн өртгөөр худалдаалагдаж байгаа болно.
Редакторын зөвлөлд тус төвийн зөвлөх, доктор Б.Батболд, зөвлөх Д.Батнасан, доктор Ш.Шагдар, Шинжлэх Ухааны Академийн залуу судлаач эрдэмтэн доктор Г.Цэрэнханд, Б.Отгонбаатар, Л.Галсанцэрэн, Ч.Ууганбаяр, шашин судлаач, философич Б.Энх-Амгалан нар ажиллажээ.
Номын агуулга дараах бүлгээс бүрдсэн байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАЗАРЗҮЙ, УРГАМАЛ БА АМЬТАН
Монгол орны газарзүй 1 – 4 Монгол орны уур амьсгал 4 – 6 Монгол орны усны баялаг 6 – 12 Монгол орны ашигт малтмал 13 – 25 Монгол орны цэцэг ургамал 25 – 48 Монгол орны ан амьтан ба шувуу 48 – 81
ХОЁРДУГААР БҮЛЭГ. БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР, МУЗЕЙ
Монгол орны чулуун дурсгал 82 – 86 Монгол орны палеонтологийн олдвор, судалгаа 86 – 89 Монгол орны байгаль, түүхийн дурсгалт газрууд 89 – 196 Улаанбаатар хот 197 – 201 Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд 201 – 234 Улаанбаатар хот дахь музей 234 – 256
ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТУХАЙ
Монголын түүхийн сурвалж бичиг 257 – 259 Монгол нутаг дахь эртний улсуудын түүх 259 – 267 Их Монгол Улс 267 – 276 Чингис хааны залгамжлагчдын үеийн Их Монгол Улс 276 – 285 XIY – XYI зууны үеийн Монгол орон 285 – 291 Монгол орон Манжийн эрхшээлийн үед 292 – 294 Богд хаант Монгол Улс 294 – 296 Бүгд Найрамдах Монгол Ард Улс 296 – 300 Ардчилсан Монгол Улс 300 – 304 Монгол угсаатан, түүний бүрэлдэхүүн 304 – 324 Монголын түүхт хүмүүс 324 – 364 Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын түүхэн хөгжил 365 – 373 Монголын аж үйлдвэр, газар тариалангийн үүсэл 373 – 378
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ
Бөөгийн тахилга ёс 379 – 383 Шашны тухай ойлголт 383 – 384 Буддын шашин 384 – 437 Христосын шашин 437 – 442 Исламын шашин 442 – 445
ТАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ЁС ЗАНШИЛ
Монгол гэр 447 – 455 Монгол дээл хувцас, утга бэлгэдэл 455 – 469 Монголчуудын хоол, унд 469 – 483 Нүүдлийн мал аж ахуй 483 – 492 Байгаль хамгаалах уламжлал 493 – 495 Монголчуудын бэлгэдэл 495 – 508 Монголчуудын баяр наадам 508 – 520 Монгол ардын урлаг, аман зохиол 520 – 533 Хуримлах ёс 533 – 536 Оршуулах ёс 536 – 539
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын тухай ойлголт 541 – 553 Аяллын хөтөч тайлбарлагч 553 – 575
ХАВСРАЛТ
Бөртэ чоноос Чингис хаан хүртэл Чингис хааны “Алтан ураг”-ийн хаад Монгол улсын ерөнхийлөгч нар Монгол улсын ерөнхий сайд нар Стратегийн чухал ач холбогдолтой орд Зарим газрын GPS Зарим хэмжигдэхүүний тухай
Зочид буудал Жуулчны бааз Жуулчинд зориулсан ардын урлагийн тоглолт ба бусад урлаг соёлын газар Улаанбаатар хот дахь музей Нислэгийн билетийн компани
НОМ ЗҮЙ
АГУУЛГА СЭДВЭЭР ГАРГАСАН ҮГИЙН ХЭЛХЭЭ

