Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Хэнтийчүүд аймгийн төвөө Чингис гэж нэрлэх үү?

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийчүүд аймгийн төвөө Чингис хот гэж нэрлэх саналтай байгаа аж. Засаг захиргааны хуучин хуваарийн дагуу тус аймгийн төв Өндөрхаан нэртэй байсан бол өдгөө шинэ хуулиар Хэрлэн сум гэдэг. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд их хааны алдраар нэрлэсэн нэгэн хот Монгол Улсад байх нь зүйд нийцнэ гэж үзэж, ялангуяа төрт ёс, түүхэн уламжлалт зан заншлаа дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр мөнхлөхийн төлөө улам өрсөлдөх болсон өнөө цагт энэ нь цагаа олсон чухал алхам гэж үзэж буй тул Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгох тухай аймгийн иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсон байна.<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах