Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

“Happy Camper – 2018” бартаат замын дугуйн аялал

Mongolian Bike олон улсын унадаг дугуйн аяллын холбоо болон Хөвсгөл нуур зочид буудал хамтран “HAPPY CAMPER – 2018” бартаат замын дугуйн аяллыг зохион байгуулах гэж байна.

“Happy Camper – 2018” бартаат замын дугуйн аялал — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Нийт 361 км бартаат замын аялал бөгөөд Хөвсгөл нуурын баруун эргээр аялж Ханх хүрээд буцахдаа нуурын зүүн эргээр алдарт Сантын нурууг давж Хатгалд буцаж ирнэ. Аялал 8-р сарын 4-нд эхэлж, 8 сарын 12-нд өндөрлөх ба аяллын төгсгөлд оролцогчиддоо FINISH медаль олгоно.

- Хатгалаас Жиглэг хүртэл 77км,

- Жиглэгээс Оёг хүртэл 38 км

- Оёгоос Ханх хүртэл 65 км

- Ханхаас Борсого хүртэл 82 км

- Борсогоос Хатгал хүртэл 99 км

Аяллын зардал: Нэг оролцогч 1.400.000 төг. УБ – Хатгал – УБ чиглэлд тусгайлан бэлдсэн аяллын автобус, шатахуун, дугуйн тээвэр, аяллын хоол хүнс, хоноглох байр, майхан, газарчин, бэлэг дурсгалын зүйлс багтана.

Бүртгүүлэх ба тодруулах утас: 88776656, 80366366, 88288675

Та бүхнийг өөрийгөө сорих гайхамшигт дурсамж аялалд урьж байна.

← Мэдээний архив руу буцах