Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Эсгийг урлагийн бүтээл болгосон “White” үзэсгэлэн

“Занаду арт” галерейд залуу уран бүтээлч Б.Мөнхцэцэг эсгийг урлагийн бүтээл болгон дэлгэжээ. Түүний анхны бие даасан “White” үзэсгэлэнд эсгийгээр урласан 20 орчим бүтээл байгтаж буй ажээ. Эртнээс улбаатай эсгий урлалыг өдгөө Монголчууд хэрэглээний эд зүйлстэй эндүүрэн ойлгох болсонд харамсдаг хэмээн уран бүтээлч бүсгүй ярьж байлаа. Эсгийгээр уран бүтээлийн дайтай бүтээл хийнэ гэдэг нь амаргүй бөгөөд эхлээд урлах зүйлийнхээ өнгө, хэв маягийг хавтгай дээр буулгаж, ангилан ялгаж, тусгайлан өнгө оруулсан ноосоо зулж, урлагийн бүтээл болгодог гэнэ. “Би ургамаар байна”, “Би урсмаар байна”, “Цас”, “Эрт эдүгээ” бүтээлүүдээрээ цөлжилт, байгалийн сүйрэл, агаарын бохирдлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах