Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Дунд голын урсгалыг хөглөх “Морин хуур”

Хотын захиргаанаас Дунд голын дагуу түүх, соёлын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Энд өрнөх хамгийн том бүтээн байгуулалт нь “Морин хуур” хөшөөт цогцолбор юм байна. Үндэсний төрхийг илтгэсэн, өвөрмөц хийц загвар бүхий морин хуур хөгжимд зориулсан хамгийн том хөшөө Дунд голын хөвөөнд сүндэрлэн босох ажээ. Морин хуурын хөшөөний загварыг “Хаус дизайн” компанийнхан гаргасан гэнэ. Монголчууд ийнхүү хүн төрөлхтний өвд бүртгэгдсэн үндэсний хөгжмийн зэмсэгтээ зориулан жинхэнэ урлагийн бүтээл болохуйц сайхан хөшөө босгохоор болжээ. <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" ?>

← Мэдээний архив руу буцах