Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Чойжин ламын музейд өдөр бүр тоглолттой

Манай орны урлаг соёлын хөгжилд шашны дуу бүжиг, дуу хөгжим ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Бурхны шашны чухал өв соёлыг хадгалан үлдсэн цөөхөн байгууллагын нэг нь Чойжин ламын сүм музей билээ. Энэхүү музейд Богд хаан болон бусад хутагт хувилгаадын хэрэглэж байсан эд зүйлс, ном зохиол гээд шашны чухал үнэт өвүүд хадгалагддаг. Хуримын ордны хажууд байрлах музейд өдөр бүр үндэсний соёл урлаг, ёс заншлыг харуулсан цам бүжиг, урлагийн тоглолтыг сүсэгтэн олонд зориулан тоглож байна. Цам бүжиг нь үндэсний их өв соёл, ёс заншлыг шингээсэн урлагийн үнэт өв билээ.

← Мэдээний архив руу буцах