Travel Hub Mongolia
Од түгсэн шөнийн тэнгэр ба Сүүн зам доорх монгол гэр
Монголыг нээ

Түүхүүд

Монголын соёл, байгаль, нүүдэлчдийн амьдрал, хоол, хүмүүсийн тухай түүхүүд.

· touristinfocenter.mn-ийн архиваас

Биндэрийн буган хөшөө

Биндэрийн буган хөшөө — зураг 1
Зураг: touristinfocenter.mn

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Рашаан хаднаас хойш хоёр км зайд Өглөгчийн голын хойд талд эргэн тойрон 12 дөрвөлжин булш, түүний дунд хэсэгт орших том хиргисүүрийн баруун хойд талд хоёр буган хөшөө байдаг түүнийг Биндэрийн буган хөшөө гэж нэрлэдэг. 230 см өндөр, 42 см өргөн, 32 см зузаантай хөшөөг элсэн занар чулуугаар хийсэн байна. Хөшөөний эргэн тойрон 6-7 буга сийлсэн. Буган хөшөөнүүдэд бүс, сүх, хутгыг тодоор харуулан өгчээ. Монголоос гадна Ази,Европ тивийн хээр талын бүс нутгаар өргөн тархсан буган чулуун хөшөөг 100 гаруй жилийн өмнөөс судалж Монгол, Тува, Сибирь нутгаас 700 орчим буган хөшөө олдоод байгаагийн 550 гаруй нь манай орны төв баруун, баруун хойд хэсгээс олджээ.

← Мэдээний архив руу буцах